solongonews
БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох эсэх тухайгаа дахин авч үзнэ гэжээ
2018-05-16 19:45
БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтад оролцох эсэх тухайгаа дахин авч үзнэ гэжээ.

Ганц талаасаа цөмийн төлөвлөгөөгөө орхихыг Трампын засгийн газар  БНАСАУ-аас шаардвал хоёр орны төрийн тэргүүний уулзалтад оролцох эсэхээ эргэн  харах болно гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны 1-р орлогч сайд Ким Ки-Гван 16-нд хэллээ.

БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн мөн өдрийн мэдээгээр, БНАСАУ, АНУ-ын харилцааг өөрчлөн сайжруулахын тулд хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг үнэнч байр сууриар зохион байгуулахыг БНАСАУ-ын тал сайшаана. Гэвч ганц талаасаа цөмийн төлөвлөгөөгөө  орхихыг шаардсан яриа хэлцэлд БНАСАУ орох ямар ч сонирхолгүй учраас оролцох эсэхээ эргэн харах болно. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа БНАСАУ-ын тал нэгэнт илэрхийлсэн бөгөөд АНУ дайсагнах бодлого, цөмийн заналхийлэл, сүрдүүлгээ зогсоох нь Солонгосын хойгийг цөмийн  зэвсэггүй бүс болгохын угтвар нөхцөл мөн гэдгийг олонтаа тодорхойлсон гэж Ким  Ки-Гван хэлсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл