
Оршил
Хятадын Коммунист Нам 1921 онд байгуулагдсанаас хойш Хятадын ард түмний зол жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг өөрийн тулгар зорилт, үүрэг хариуцлагаа болгож, коммунизмын хүсэл мөрөөдөл болон социализмын итгэл зоригийг баримтлан, Хятадын үндэстний ард түмнийг удирдан дагуулж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлөлт, хүчирхэг улс орныг байгуулах, ард түмэнд зол жаргал эдлүүлэхийн төлөө цөхрөлгүй тэмцсээр ирсэн. Энэхүү тэмцэл 100 жилийн түүхэн явцыг туулан өнгөрүүлсэн юм.
Зуун жилийн туршид ХКН ард түмнийг удирдан амиа цөлөн эрэлхийлэн байлдаж, нугаршгүй тэмцэн, шинэ ардчилсан хувьсгалын агуу их амжилтыг бүтээжээ. Бие даах чадвар, шаргуу хөдөлмөрөөрөө социалист хувьсгал болон бүтээн байгуулалтын агуу их амжилтад хүрсэн түүхтэй. Үзэл санаагаа чөлөөлж, эрч хүч, урам зоригтойгоор урагшилж, өөрчлөлт нээлт болон орчин үеийн социализмын байгуулалтын агуу амжилтад хүрч, өөртөө итгэлтэй, өөрөө хүчирхэгжиж, төв ёсыг барьж, шинийг бүтээн, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын агуу их амжилтад хүрсэн. Нам болон ард түмний зуун жилийн шаргуу тэмцэл Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэнд хамгийн сүр жавхаатай туульсыг бичиглэжээ.
Бүгд хурлаас ХКН-ын 100 жилийн тэмцлийн чухал их амжилт, түүхэн туршлагыг дүгнэсэн нь нам байгуулагдсаны 100 жилийн түүхэн нөхцөлд социализмын орчин үеийн улсыг иж бүрэн байгуулах шинэ аян замыг нээж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх шаардлага болно. Улс төрийн ухамсар, их нөхцөл байдлын ухамсар, голлох болон нэгдэлтэй байх ухамсрыг гүнзгийрүүлж, замын итгэл, онолын итгэл, байгууллын болон соёлын итгэлийг бататгаж, Ши Жиньпин нөхрөөр намын төв хорооны цөм болгох, бүх намын цөм болох статусыг эрс хамгаалж, намын төв хорооны нэр хүнд, төвлөрсөн нэгдсэн удирдлагыг эрс хамгаалж, нам нийтээрээ алхаа нэгтэй урагшлах шаардлагыг батлах нь намын өөртөө хийх хувьсгалыг дэмжих, намын бүх тэмцэл хийх чадвар болон эрсдэл сорилтыг ялан туулах чадварыг дээшлүүлэх, мөн намын амьд бодит хүчийг үүрд хадгалах, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмнийг эв нэгдэлтэй удирдаж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө үргэлжлэн тэмцэх хэрэгцээ шаардлага юм. Бүх нам түүхийг үзэх материалист үзэл болон намын түүхийн зөв үзлийг баримталж, намын 100 жилийн тэмцлийн дундаас өнгөрсөнд хэрхэн яаж амжилтад хүрсэн, ирээдүйд яаж амжилт байгуулах тухай тодорхой танин мэдэж, илүү их баттай, өөрийн санаачилгаараа тулгар зорилт үүргээ хариуцлага болгон хэрэгжүүлж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг нэн сайн баримтлан хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэв.
1945 онд Намын VI их хурлын төв хорооны VII бүгд хурлаар "Түүхийн зарим асуудлын тухай шийдвэр", 1981 онд хуралдсан намын XI их хурлын VI бүгд хурлаар "Улс байгуулагдсанаас хойших намын түүхийн зарим асуудлын тухай шийдвэр"-ийг тус тус баталсан. Намын том чухал түүхэн хэрэг учир ба чухал туршлага сургамж болно гэдгийг үнэнээс зөвийг эрэн дүгнэж, түүхийн зангилаа цаг үед намын үзэл санаа, үйл ажиллагааг нэгтгэж, нам ард түмний ажил үйлсийг сайжруулахад удирдан дагуулах үйлдэл үзүүлсэн. Энэхүү үндсэн илтгэл болон дүгнэлт өнөөг хүртэл хэрэглэгдсээр байна.
Нэг. Шинэ ардчилсан хувьсгалын агуу их ялалтыг байгуулав
Шинэ ардчилсан хувьсгалын үед намд тулгамдсан чухал үүрэг бол Империализм, феодализм, хүнд сурталт капитализмын эсрэг тэмцэж, үндэстний тусгаар тогтнол, ард түмнийг чөлөөлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалд нийгмийн үндсэн нөхцөлийг бүрдүүлж өгөх болно.
Хятадын үндэстнүүд бол дэлхий дээр хамгийн эртний бөгөөд агуу их үндэстэн юм. Таван мянган жилийн соёл иргэншлийг бүтээсэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд балрашгүй зүтгэл үзүүлсэн түүхтэй. 1840 оны Хар тамхины дайны дараа Өрнөдахины хүчирхэг улс орнуудын түрэмгийлэл болон феодализмын доройтлоос болж Хятад улс хагас феодал, хагас колонийн ноёрхолд орж, улс орон гутаан доромжлол амсаж, ард түмэн нь аюул зовлонд унан, соёл иргэншил нь булагдаж, Хятадын үндэстнүүд урьд өмнө нь байгаагүй зовлон амссан. Үндэстнээ мөхлөөс аврахын тулд Хятадын ард түмэн эсэргүүцэл гаргаж, үндсэрхэг үзэлтэй чин зоригтнууд уриалан босч тэмцэл өрнүүлжээ. Тайпин Тяньгүөгийн хөдөлгөөн, Гадаадыг дуурайх хөдөлгөөн, шар нохой жилийн хуулийн өөрчлөлт, Ихэ Туаний хөдөлгөөн зэрэг хөдөлгөөнүүд удаа дараалан босч, улсаа аврах төслүүд боловсруулагдаж, эцэс сүүлдээ ялагдлаар төгсчээ. Сүнь Жүншаний удирдсан Цагаагчин гахай жилийн хувьсгал нь Хятадыг хэдэн мянган жил ноёрхсон эзэнт ёсны эзэрхэг байгууллыг түлхэн унагаасан боловч Хятадын хагас феодал, хагас колони нийгмийн шинж чанар болон Хятадын ард түмний зовлонт хувь заяаг өөрчилж чадсангүй. Энэ үед Хятад улс шинэ үзэл санаагаар улсаа аврах хөдөлгөөнийг удирдах шаардлагатай болсон бөгөөд шинэ зохион байгуулалттайгаар хувьсгалын хүчийг нягтруулах удирдах шаардлага тулгамдаж байв.
Аравдугаар сарын хувьсгал эхэлсэн нь Хятад улсад Марксизм, Ленинизмийг авчирлаа. Тавдугаар сарын дөрөвний хөдөлгөөн нь Марксизмын Хятад улс дахь дэлгэрэлтийг ахиулав. Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэлтийн явцад Марксизм, Ленинизм нь Хятадын ажилчдын хөдөлгөөнтэй нягт уялдаж, 1921 оны долоодугаар сард Хятадын Коммунист Намыг байгуулжээ. Хятад улсад Коммунист нам байгуулагдсан нь тэнгэр газрыг донсолгосон томоохон хувьсал болж, Хятадын хувьсгалын дүр төрх эндээс эхлэн шинэчлэгджээ.
Ойр үеийн /1840-1949 он хүртэлх хугацааг Хятадын түүхэнд Ойр үе гэнэ/ Хятадын нийгмийн гол зөрчил бол Империализм болон Хятадын үндэстнүүд, Феодализм болон ард түмэн хоорондын зөрчил байв. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн тулд заавал Империализм болон Феодализмыг эсэргүүцэх тэмцэл явуулах хэрэгтэй гэдгийг намаас танин мэдсэн байна.
Нам байгуулагдсан анхны үе болон их хувьсгалын үед намаас ардчилсан хувьсгалын хөтөлбөр боловсруулж, ажилчдын хөдөлгөөн, залуучуудын хөдөлгөөн, тариачдын болон бүсгүйчүүдийн хөдөлгөөн өрнүүлж, гоминданы өөрчлөлт ба иргэний хувьсгалт цэргийн байгуулалтыг түлхүү дэмжив. Империализм болон Феодализмыг эсэргүүцэх бүх улсын агуу их тэмцлийг удирдаж, их хувьсгалын өрнөлт гаргав. 1927 онд гоминданыдунд тэрслэх бүлэг хувьсгалаас урваж, Коммунистууд болон хувьсгалчдыг алан хяджээ. Намын дотоодод Чэнь Дүшюйгээр төлөөлүүлсэн барууны үзэлтнүүд барууны үзлийн алдаа гаргаж, намын удирдлагад ноёрхох байр эзэлж, нам болон ард түмэн бүтэмжтэй эсэргүүцэл зохион байгуулж чадахгүй байснаас хүчирхэг дайсны гэнэтийн дайралтад их хувьсгал харамсалтайгаар ялагдсан.
Газар тариалангийн хувьсгалт дайны үед хувьсгалын зэвсэгт хүчин байхгүй бол хувьсгалын эсрэг зэвсэгт хүчнийг ялж чадахгүй. Улмаар Хятадын хувьсгалын ялалтыг байгуулж чадахгүй, Хятадын ард түмний болон Хятадын үндэстнүүдийн хувь заяаг өөрчилж чадахгүй, эрхбиш хувьсгалын зэвсэгт хүчнээр хувьсгалын эсрэг зэвсэгт хүчнийг эсэргүүцэх хэрэгтэй гэдгийг нийгмийн бодит байдлаас танин мэджээ. Наньчангийн бослого нь зэвсэгт хүчнээр гоминданы эсрэг бүлэгтний эсрэг тэмцэл явуулах анхны бууг буудсан. Энэ нь Хятадын Коммунист нам хувьсгалт тэмцлийг бие даан удирдаж, ардын цэрэг армийг байгуулж, зэвсэгт хүчнээр засгийн эрхийг булаан авах эхлэлийг нээсний бэлгэдэл болжээ. Наймдугаар сарын долооны хуралдаан нь газар тариалангийн хувьсгал болон зэвсэгт хүчний бослогын чиглэлийг тогтоов. Намаас ард түмнийг удирдан намрын хураалтын бослого, Гуанжөүгийн бослого зэрэг олон олон газар нутагт бослого гаргажээ. Гэвч зэвсэгт хүчин буурайгаас болж олон бослого нь ялагдлаар дууссан юм. Тухайн үеийн нөхцөл байдалд ХКНамчууд Оросын аравдугаар сарын хувьсгал шиг хотын төвийг эзлэн авч дахин бүх улсын хэмжээнд ялалт байгуулах боломж байсангүй. Хятадын тухайн үеийн нөхцөл байдалд нийцсэн хувьсгалын замыг хайх нь хамгийн тулгамдсан асуудал болж байв.
Том хот руу довтолж байснаа хөдөө орон нутаг руу довтлох болгон өөрчилсөн нь Хятадын хувьсгалын шийдвэрлэх чанартай шинэ эхлэл болсон юм. Мао Зэдун нөхөр цэрэг ардыг удирдан Жин Ганшиньд хөдөө орон нутаг дахь анхны хувьсгалын суурин газрыг байгуулж, ард түмнийг удирдан, орон нутгийн дарангуйлагчдын эсрэг тэмцэж, газар тариаланг хуваарилжээ. Гүтяний хурал нь үзэл санаагаар нам байгуулах, улс төрөөр цэрэг армийг байгуулах зарчмыг тогтоов. Тэмцлийн хөгжлийг дагаад намаас төвийн хувьсгалын суурин газар болон Хунань Хубэйн баруун хэсэг, Хайлуфэн, Хубэй Хэнань Аньхуй, Чюн Я, Фүжянь Жэжян Жянши, Хунань Хубэй Жянши, Хунань Жянши, Зөөжян Юүжян мөрөн, Сычуань Шааньси, Шааньси Гансу, Хунань Хубэй Сычуань зэрэг хувьсгалын суурин газруудыг байгуулжээ. Намаасгоминданы ноёрхол доорхи Цагаан бүсэд нам болон бусад хувьсгалт зохион байгуулалтыг хөгжүүлж, олон түмний хувьсгалт тэмцлийг өрнүүлжээ. Гэвч Ван Мингийн "Зүүн"-ий номлолын үзлийн буруу удирдлагаас болж төвийн хувьсгалын суурин газрын тав дахь удаагийн "Бүслэн устгал"-ын эсрэг тэмцэл ялагдаж, улаан цэрэг байлдах бодлогоо өөрчлөхгүй байхын аргагүй болжээ. Туйлын хатуу бэрх урт замын аян дайнаар дамжин Шааньсийн хойд хэсэгт хүрэв. "Зүүн"-ий шугамын алдаа буруу нь хувьсгалын суурин газар болон Цагаан бүсийн хувьсгалын хүчинд туйлын их хохирол учруулжээ.
1935 оны 01-р сард Төв хорооны Улс төрийн товчоо нь урт замын аян дайны үед Зүнь И-гийн хурлыг хуралдуулж, Мао Зэдун нөхрийн Намын төв хороо болон Улаан цэргийн удирдах байр суурийг тогтоож, Мао Зэдунээр гол болгосон Марксизмын зөв оновчтой зам шугамын намын төв хороон дахь удирдах байрыг тогтоож, Мао Зэдунээр цөм болгосон Намын төв хорооны анхны удирдах багийг бүрдүүлсэн. Энэ нь намаас Хятадын хувьсгалын бодит асуудлыг эзэн мэдэж шийдвэрлэх шинэ шатанд оруулсан хамгийн аюултай үед нам, улаан цэрэг, Хятадын хувьсгалыг аварсан юм. Мөн Жан Гүөтаогийн хагацуулах үзлийг ялж, урт замын аян дайныг амжилттай биелүүлж, Хятадын хувьсгалын шинэ байдлыг буй болгосон. Энэ нь намын түүхэнд мандал мөхөлтэй холбогдсон эргэлт болсон юм.
Японыг эсэргүүцэх дайны үед 09-р сарын 18-ны хувьсгалын дараа Хятад, Японы үндэстний зөрчил нь улсын дотоодын ангийн зөрчлөөс давж гол зөрчил болжээ. Японы империализм нь Хятад дахь түрэмгийллээ түргэсгэж, үндэстний аюулгүй байдалд урьд өмнө нь байгаагүй хямрал учруулсан энэ үед намаас зэвсэгт хүчнээр Японыг эсэргүүцэх үйл ажиллагааг эхлүүлж, улсаа аврах хөдөлгөөн өрнүүлэв. Улмаар Ши-Аний хэргийг найрамдлаар шийдвэрлэхийг дэмжсэн нь Коммунист нам болон гоминданыг дахинтаа хамтран ажиллахыг дэмжиж, Японыг эсэргүүцэх хөдөлгөөнд түүхэн үйлдэл үзүүлжээ. 07-р сарын 07-ны хувьсгалын дараа Японыг эсэргүүцэх үндэстний нэгдсэн фронтын бодлогыг хэрэгжүүлж, бүх талаар Японыг эсэргүүцэх дайны зам шугамыг баримталж, удаан хугацаагаар дайн хийх байлдах бодлогын ерөнхий зарчим, ардын дайны иж бүрдсэн байлдах бодлогыг хэрэгжүүлэв. Дайсны ар талын дайны талбар болон суурин газрыг байгуулсны зэрэгцээ наймдугаар замын цэрэг, шинэ дөрөвдүгээр арми, зүүн хойд бүс нутгийн Японыг эсэргүүцэх холбоот цэрэг болон бусад ардын зэвсэгт хүчин хамтран Японыг эсэргүүцэх тулгуур хүч болж, Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны ялалтыг байгуулсан. Энэ нь Ойр үеэс/1840-1949 он хүртэлх хугацааг Хятадын түүхэнд Ойр үе гэнэ/ хойш Хятадын ард түмэн гадаадын түрэмгийллийн эсрэг анх удаа бүрэн ялалт байгуулсан үндэстний чөлөөлөлтийн тэмцэл юм. Мөн дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон байдаг.
Чөлөөлөх дайны үед гоминданытэрслэх бүлгийн аймшиггүйгээр эхлүүлсэн бүх талын дотоодын дайнд нүүрлэж, намаас ард түмний удирдан хамгаалалт хийж байснаа байлдах бодлогын дайралт хийж, Ляо Шэнь, Хуайхай, Пин Жинь, Дүжяний дайнд ялж, дунд өмнөд бүс, баруун хойд бүс, баруун өмнө бүс зүг ялалттайгаар цэрэг орж, гоминданы найман сая цэргийг ялав. Улмаар гоминданы засгийг нурааж, Империализм, феодализм, Хүнд суртлын капитализмыг түлхэн унагаажээ. Намаас удирдсан ардын цэрэг арми нь ард түмний дэмжлэгээр буцалтгүй урагшлах эрч зоригоор харгис дайсантай үхэн тулалдаж, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулахад зүтгэл үзүүлсэн юм.
Хувьсгалт тэмцлийн дунд Мао Зэдунээр төлөөлүүлсэн Хятадын коммунистууд Марксизм, Ленинизмийн үндсэн ёсыг Хятадын бодит байдалтай уялдуулан, шаргуу хатуужилтайгаар эрэлхийлэл хийж, маш их үрэгдэл сүйдэл гарган байж хуримтлуулсан туршлагад онолын хураангуйлал хийж, хөдөө орон нутгаар хотыг бүслэх, зэвсэгт хүчнээр засгийн эрхийг авах хувьсгалын зөв замыг нээж, Мао Зэдуний үзэл санааг буй болгож, шинэ ардчилсан хувьсгалын ялалт байгуулахад зөв чиглэлийг зааж өгчээ.
Хувьсгалт тэмцлийн дунд намаас үнэн ёсыг баримтлах, хүсэл мөрөөдлөө бат сахих, тулгуур зорилтоо хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх, үрэгдэл сүйдлээс сүрдэхгүй, эрэлхэгээр тэмцэх, намдаа үнэнч, ард түмнийг хөсөрдүүлэхгүй байх, намаа байгуулах агуу их үзэл санааг бадруулан, намын бүтээн байгуулалтын агуу их төслийн хэрэгжилтийг дэмжиж, үзэл санааны тал дээр нам байгуулах зарчмыг дурдан, ардчилал төвлөрлийн ёсыг баримтална. Онолыг бодит байдалтай уялдуулах, ард түмэнтэй харилцаагаа нягтруулах, шүүмжлэл ба өөрийн шүүмжлэл хийх гурван шилдэг үзэл суртлыг баримталж, нэгдмэл фронт, зэвсэгт тэмцэл, намын бүтээн байгуулалтыг бүрдүүлж, бүх улсын хэмжээнд олон түмэнч чанартай, үзэл санаа, улс төр, зохион байгуулалтын тал дээр бүрмөсөн бэхэжсэн Марксизмын төрийн намыг байгуулав. Намаас 1942 оноос эхлэн намын дотоодод суртал цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж, Марксизмын үзэл санааны хүмүүжил амжилтад хүрчээ. Намаас "Зарим түүхийн асуудлын тухай шийдвэр" боловсруулж, Хятадын хувьсгалын үндсэн асуудлын тухай намын ойлголтыг нэгтгэв. Намын VII их хурлаас шинэ ардчилсан ёсны Хятад улсыг байгуулахад зөв шугам чиглэл, төрийн бодлого тогтоож, бүх намын үзэл санаа, улс төр, зохион байгуулалтын тал дээр урьд өмнө байгаагүй нэгдэлтэй болгов.
Хорин найман жилийн цуст тэмцлээр нам ард түмнийг удирдан, бүх ардчилсан нам бүлэг болон нам бүлгийн бус ардчилсан хүмүүсийн идэвхтэй хамтын ажиллагаан дор 1949 оны 10-р сарын 01-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулснаа тунхаглаж, үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлтийг биелүүлж, хуучин Хятад улсын хагас колони, хагас феодалын нийгмийг эцэслүүлж, хөдөлмөрчин ард түмнийг ноёрхож байсан түүхийг эцэслүүлж, хүчирхэг улс орнууд Хятад улсад албаар тулгасан тэгш бус гэрээ ба эзэрхэг түрэмгийтний Хятад улс дахь аливаа онц эрхийг туйлбартай хүчингүй болгож, Хятад улсын хэдэн мянган жилийн Феодалын эзэрхэг ёсны улс төрөөс ардын ардчилалд шилжсэн агуу их хувьсалтыг биелүүлж, дэлхийн улс төрийн байдлыг өөрчлөн дэлхийн дарлагдаж байсан үндэстэн, ард түмэнд чөлөөлөлт байгуулах тэмцэл хийхийг зоригжуулсан юм.
“Түүх ба ард түмэн Хятадын Коммунист намыг сонгосон. ХКН-ын удирдлага байгаагүй бол үндэстний тусгаар тогтнол, ард түмний чөлөөлөлт биелж чадахгүй. ХКН болон Хятадын ард түмэн эрэлхэг тэмцлээр Хятадын ард түмэн босч зогслоо. Хятадын үндэстнүүдийн ард түмэн дарлал доромжлолыг амсаж байсан цаг үе буцалтгүй өнгөрөн оджээ. Хятадын хөгжил энэ цагаас эхлэн шинэ аянаа эхлүүллээ” хэмээн дэлхий дахинд тунхаглав.
