Хятад улс Ангараг гарагийг судлах анхны төсөлд зориулан дурсгалын зоос гаргана
2021-08-24 10:46
Хятад улс Ангараг гарагийг судлах анхны төсөлд зориулан дурсгалын зоос гаргана.


Ангараг гарагт хийсэн анхны амжилттай хайгуулын алт, мөнгөн дурсгалын зоосны багцыг 2021 оны 08-р сарын 30-нд гаргахаар болсныг Хятадын Ардын банк 23-ны өдөр зарлав. Энэхүү багцад нийт 3 дурсгалын зоос байгаа бөгөөд 2 алтан дурсгалын зоос, 1 мөнгөн дурсгалын зоос орсон байна. Бүгд БНХАУ-ын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Та энэхүү дурсгалын зоосыг “www.chngc.net/qd”-ээр захиалж болох боломжтой.


Зохиогч: Ү ЮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
