Хятад улс ChinaSat-26 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2023-02-24 10:15
Хятад улс ChinaSat-26 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв

Бээжингийн цагаар 2023 оны 02-р сарын 23-ны 19 цаг 49 минутад Хятад улс Шичан хиймэл дагуул хөөргөх төвд Long March 3B зөөгч пуужинг ашиглан, ChinaSat 26 хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөж, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд саадгүй нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай биелүүллээ. Тус хиймэл дагуул суурин терминал, тээврийн хэрэгсэл /усан онгоц/ агаарын терминал зэрэгт өндөр хурдны өргөн зурвасын хандалтын үйлчилгээ үзүүлэхэд голчлон ашиглагддаг. Энэхүү даалгавар нь Long March цуврал пуужингийн 463 дахь нислэг юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
