solongonews
Бээжингийн эргэн тойрны нутгуудын агаарын бохирдлыг арилгана
2017-09-01 22:10
Хятадын байгаль орчны яам 9-р сарын 1-нээс эхлэн Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эргэн тойрны нутгуудын агаарын бохирдлыг арилгаж, энэ намар, өвлийг цэнгэг агаартай өнгөрүүлэхийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулж байна.

Бээжин, Тяньжинь, Хэбэй болон эргэн тойрны нутгуудын агаарын чанар чансаа сайжирсаар байгаа ч намар, өвлийн улиралд нэлээд хүнд бохирддог асуудлыг шийдэж чадаагүй байна. 1-нд Хятадын Байгаль орчны яамны Агаар мандал, хүрээлэн буй орчны удирдлагын газрын дарга Лю Бинжян хэлэхдээ: Намар, өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг байдлыг үндэслэн, байгаль орчны яам эрдэмтэн судлаачдыг цуглуулан, холбогдох салбаруудтай хамт судалгаа шинжилгээ хийж байна гэжээ.

"Энэ жил анх удаа намар, өвлийн улиралд агаарын бохирдлыг 15 хувиар багасгах 2 стандарт тогтоолоо. Үүнийг нэг нь: Намар, өвлийн улиралд PM2.5-г 15 хувиар багасгана. Нөгөө нь хүнд бохирдолтой хоногийн тоог мөн 15 хувиар багасгана. Харин хотуудын хувьд бол өөр өөрийн гэсэн зорилт тавьсан байгаа. Хотууд өөр өөрийн байдлыг үндэслэн тодорхой үзүүлэлт тогтоосон юм. Урьд төсөл зарчим гаргахад түлхүү анхаарч, том том амлалт өгдөг байсан. Харин одоо зорилтыг нарийвчилж, хошуу, сум, гацаа бүрт тодорхой хэмжээний үүрэг хариуцлага өгч, түүнийгээ тодорхой үзүүлэлтээр баталгаажуулах тогтоол гаргалаа”.

Үүний тулд байгаль орчны яам нүүрс шатаах, аж үйлдвэр, авто машин, шороо тоос зэрэг агаар мандлын бохирдлыг зохицуулах 11 том төрөл, 32 жижиг төрлийн хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мөн салбаруудын хамжилцаа, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн бодлогоор дэмжих, шинжлэх ухаан технологид түшиглэх, хатуу шалгалт хийж хариуцлага нэхэмжлэх зэрэг талаар баталгааны арга хэмжээ авч, намар, өвлийн улирлын агаарын бохирдлыг сайжруулах арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх болно. Лю Бинжян хэлэхдээ,

Энэ жилийн үүрэг өнгөрсөн жилийнхээс 2, 3 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил 800 мянган өрх нүүрс түлдгийг цахилгаан, байгалийн хийхээр орлуулсан. Энэ жил энэ тоо нэмэгдээд 3 сая өрх болсон. Бодит байдалд үүнээс хамаагүй их байна. Өнгөрсөн жил нүүрс шатаадаг жижиг оврын 10 мянган зуухыг хаасан. Энэ жил 44 мянгыг хаах гэж байна. Энэ жилийн бохир бодис гаргах хэмжээ өнгөрсөн жилийнхээс 2, 3 дахин багасах болно. Энэ жилийн агаар мандлын байдал өнгөрсөн жилийнхээс сайн болно гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Энэ онд Байгаль орчны яам Бээжин, Тянжинь, Хэбэй, Шаньши, Шаньдүн, Хэнань 6 муж хотын захиргаа хамтран хариуцлага нэхэмжлэх тогтоол гаргасан байна. Шаардлагын дагуу, Байгаль орчны яамны илрүүлсэн эдгээр асуудлыг сайтар засан сайжруулсангүй,  Бээжин, Тянижинь, Хэбэй, түүний эргэн тойрны бүс нутгийн хотын агаарын чанарын жагсаалтад сүүлийн гуравт орж, стандарт хангаагүй нөхцөлд холбогдох удирдлагаас хариуцлага нэхэмжлэхээр болсон байна. Байгаль орчны яамны Хяналт шалгалтын албаны дэд дарга Лю Чангэнь хэлэхдээ:

Хариуцлага нэхэмжлэх төсөл 2+26 хотын шянь, дүүргийн намын хороо, захиргаа, холбогдох салбарын хэрэгжүүлж буй байдалд анхаарал хандуулж, байдлыг үндэслэн хотын намын хороо, захиргаа хүртэл хариуцлага нэхэмжлэх болно. Энэ баримт бичиг шалгалт хийж хариуцлага нэхэмжлэх дээр анхаарал хандуулсан. Өвлийн улирал болоход Бээжин, Тянижинь, Хэбэй, түүний эргэн тойрны бүс нутгийн агаарын бохирдлоос сэргийлэх ажилд хуумгай хандаж болохгүй, мөн аргацаах буюу алгуурлаж, ажил хийхгүй байж болохгүй гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Байгаль орчны яам 15 удаа шалгалт хийж, олон газрын захиргаа, холбогдох салбарыг "Агаарын бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөр" хэрэгжүүлж буй байдалд шалгалт хийж, хууль бусаар бохир бодис гаргаж агаарыг бохирдуулж байгаа зэрэг байгаль орчны хууль зөрчсөн үйл ажиллагаанд цохилт өгч, өвлийн улирлын агаарын чанарыг сайжруулах гэж байна. 

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл