solongonews
Тоосыг нь цэвэрлэж, торгон өнгө төрхийг нь тодруулнам
2021-06-10 16:51
Тоосыг нь цэвэрлэж, торгон өнгө төрхийг нь тодруулнам

    Би 2016 оны цагаан сараар Пиннаньд анх удаа очсон юм. Шанхайгаас хөдлөөд есөн цаг гаруй хугацаа зарцуулж хүрсэн. Пиннань шянь Фүжянь мужийн Ниндэ хотын харьяанд байдаг. Тэр үед ядуу шянь хэвээр байсан, Хүн ам гадагш нүүн шилжинэ гэдэг хэвийн үзэгдэл. Бүх шянь нь уул толгодоор хүрээлэгдэж, ертөнцөөс тусгаарлагдсан мэт байдаг.  
Чяньян тосгон руу алхан ороход цаг хугацааны уран зургийн галерей руу орсон юм шиг санагдаж байлаа. Хятадын эртний Сүн гүрэн, Мин гүрэн, Чин гүрэн, Хятад иргэн улс түүхийн янз бүрийн үеийн эртний барилгууд жижиг тосгодод гайхамшигтай хадгалагдаж ирсэн байна, Ийнхүү хуучин зүйлс чимээгүйхэн өнгөрснийг өгүүлнэ.
Хятадын олон мянган тосгодын адил Чяньян тосгоны ихэнх залуу, дунд насныхан гадагш гарч хөлсний ажил хийх замыг сонгодог. Тосгонд үлдсэн хүмүүсийн ихэнх нь хөгшин хүмүүс байдаг. Баяр дурсгалын амралтын үеэр залуучууд нүүдлийн шувуу шиг нутаг руугаа буцна. Харин Чяньян шянь  нэг жилийн ихэнх хугацаанд нам гүм байж, жуулчид цөөн байдаг. Ингэхэд ийм эртний тосгоныг хэрхэн идэвхжүүлэх вэ? Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид соёл, урлаг, боловсролын арга замаар зарим бодит зүйлийг хийлээ.
                            Хамгаалах явцдаа өвлөн уламжлав
   Хөдөө тосгоны асуудал бол Хятад улс, цаашлаад дэлхий нийтээрээ анхаарч байгаа асуудал юм. Одоогийн байдлаар зарим тосгоны хамгаалалт, барилга байгууламжид гоо зүйн болон үйл ажиллагааны тал дээр олон дутагдал байна. Тухайлбал, хуучин модыг цементэн хашлагаар хаших, барилгын бүх ханыг цагаан будгаар будах, бетонон зам засаж угийн чулуун замыг нь хучих зэрэг энгийн, бүдүүлэг бөгөөд бүх зүйлийг нэг аргаар хийх нь хэдийгээр хурдан, үр дүнтэй ч зарим тосгоны анхны соёлын өв, гоо сайхны төрх байдлыг нь алдагдуулсан. Жинхэнэ эртний тосгон бол "барьж байгуулсан" орчин үеийн бүтээгдэхүүн байх ёсгүй. Харин энэ нь соёлын дурсгалт зүйлсийг засан хамгаалах мэт, олон жилийн тоос шороог нь цэвэрлэж, түүний өөрийнх нь өнгө төрхийг нь тодруулан гэрэлтүүлэх ёстой. 
 
            Чяньян хотод "шинэчлэл" хийх эхний алхам Жан овогтны өвөг дээдсийн танхимыг засах ажил байлаа. Чяньян бол ганц овогтой тосгон. Тэнд Жан овгийнхон үе дамжин амьдарсаар иржээ. Жан овогтны өвөг дээдсийн танхим энд хамгийн чухал, мөн хамгийн төлөөлөл болсон барилга. "Соёлын хувьсгал"-ын үеэр үе улиран уламжилж үлдсэн пайз илэрхийлэл устгахаас зайлсхийхийн тулд тосгоны оршин суугчид тэдгээрийг авч, байшингийн завсраар нуусан аж. Түүнээс хойш самбарыг хаана нуусныг хэн ч олж мэдээгүй. Засвар оруулах, сэргээн босголтын ажил дуусах дөхөх үед барилгын баг тэдгээрийг хана, дээврийн хоорондох нарийхан завсраас олсон байна. Эдгээр пайз илэрхийллийн ихэнх нь Чин гүрний болон Хятад иргэн улсын үлдэгдэл юм. Тус самбарыг өлгөж, модон ширээ, хулсан сандал байрлуулан тавихад гэрэл гэгээтэй Жан овогтны өвөг дээдсийн танхим шинэ эрч хүчээр гэрэлтэв.     
Пиннань шяньд олон эртний сүүдрэвчтэй гүүр байдаг. Модон нуман гүүр барих техник бол улсын биет бус соёлын өвийн төлөөллийн төсөл юм. Чяньян тосгонд Сүн гүрний сүүдрэвчтэй гүүр цөл дэх горхи дээр чимээгүйхэн “зогсож” байна. Эвдрээд янзгүй болжээ. Анх харахад гүүрэн дээрх модон байгууламж бүрэн зэвэрсэн бөгөөд гүүрэн тавцан дээрх чулуун хавтангийн хагарал дээр өвс ургасан байсныг би санаж байна. Тэгээд бид тосгоныхонтой хэлэлцэн зөвлөлдөж, гүүрний тавцанг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, дахин засан сайжруулж, эртний гүүрийн хуучин хэв маягийг нь сэргээсэн байна.
Эртний тосгонуудыг хамгаалах, сэргээн босгох нь цаг хугацаатай уралдах ажил юм. Яг л эртний Сүн гүрний үеийн сүүдрэвчтэй гүүр шиг, Чяньян дахь олон эртний барилгууд хуучирч муудсан, хэзээ ч нурж мэдэх эрсдэлтэй. Зарим хуучин барилгуудад оршин суугчид амьдарч байдаг. Тэдний өдөр тутмын амьдрал ихэвчлэн барилгын хамгаалалттай нийцдэггүй. Гэхдээ эртний тосгонуудыг хамгаалах, сэргээн босгох нь архитектурын орон зайг сэргээхээс илүү чухал. Эцэст нь бүх барилга байгууламж хүмүүст үйлчлэх хэрэгтэй.  Эдгээр хүмүүсийн танилцуулсан төлөв байдал, зуршил, үзэл санаа гэх зэрэг нь Соёл урлагийн төгсгөлгүй урсгалыг бүрдүүлдэг.
Энэхүү уулын жижиг тосгонд хүмүүнлэг, урлагийн ойлголтыг хэрхэн нэвтрүүлэх нь бидний хувьд соёлын өвийг хамгаалах, өвлөн үлдээх зайлшгүй чухал элемент болжээ.
                           Холбогдуулан нэгтгэв
   Чяньян эртний далайн торгоны замын эхлэл болох Чюаньжөүгээс холгүй оршдог. Эртний барилгуудыг сэргээн засварлах явцад бид эртний шаазангийн олон хэлтэрхий олсон юм. Эртний албан ёсны зам тосгоны төв дамжин өнгөрч, эртний худалдааны боомтын чиглэлд үргэлжилдэг. Соёлын дурсгалт газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдагчидтай удаа дараа ярилцсаны эцэст бидэнд Шаазан музей нээх санаа төрж, Хятадын эртний шаазан эдлэлийн мэргэжилтэн Чэн Юнтэй холбогдсон юм. Чяньян тосгон ноён Чэнгийн тусламжтайгаар  хаягдан орхигдсон хуучин байшинд экспортын иж бүрэн шаазан агуулгатай Хятад болон гадаадын эртний шаазан эдлэлийн музейг байгуулжээ. Гүн уулсын эртний тосгодод эртний соёл иргэншил ба эртний барилгууд уялдан нэгдэж, түүх болон суу алдрын гэрч болжээ.
 Чяньяныхан булагдсан шаазан эдлэлээс гадна, үеэс үед уламжлагдан ирсэн хулс нэхэх ур чадварын орон. Хулсаар баялаг бөгөөд өнгөрсөн зуунд хүрээлэн буй орчны хэд хэдэн хот, шянийг хулсан нэхмэл бүтээгдэхүүнээр хангаж байсан түүхтэй. Чяньяны хулс нэхэх нь хатуу зааварчилгаа бүхий өв уламжлал ба сургалттай байдаг. Зөвхөн материал, процессын сонголт нь төвөгтэй биш, загвар, өнгөний тодорхой дүрмүүд байдаг. Эдгээр нь бүгд урчуудын урам зориг, нэр төрийг илтгэдэг. Тэр үед манай багт Италиас ирсэн гэрэл зурагчин байсан юм. Японы хулс нэхэх урлагийн бүтээлүүдийн зурсан номыг засах ажилд оролцож байсан тэрээр Чяньян тосгонд уламжлагдаж үлдсэн хулс нэхэх гар урлал, амьдралын ахуйн хэрэглээний хэрэгслийг хараад маш их баярлаж, гайхаж байлаа. Гэхдээ тэр үед Чяньян хулс нэхэх ур чадварын өв уламжлал аль хэдийн хүнд байдалд байсан юм. Цаг үе өөрчлөгдөх тусам хулс нэхэж сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс цөөрсөөр. Тосгоны хоёрхон өндөр настан л "гар урлалын бүтээл" гэж нэрлэж болох хулсан нэхмэл нэхэж чаддаг байна.
 Ийм нөхцөл байдалтай тулгарсан бид Чяньян нутгийн хулсаар нэхсэн бүтээгдэхүүн урьдын адил элбэг дэлбэг байхаа больсон. Гэсэн хэдий ч ногоон орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн ойлголтууд үндэс сууриа хадгалсаар байх болно гэдгийг ойлгосон юм. Чяньян тосгоны хулсны нөөц маш баялаг хэвээр байгаа тул бид эхлээд хулсан материал, Чяньян тосгоны орон нутгийн ур чадварыг ашиглан бүтээл туурвиж, уран бүтээлчийн сэтгэлгээг илэрхийлж, олны анхаарлыг  татахыг хичээсэн. 2017 онд бид Бали арал, Индонези, АНУ-аас экологийн чиглэлээр ажилладаг найман уран бүтээлчийг Чяньян хотод урьж, нэг сарын турш хулсан урлагийг судалж танилцав. Уламжлалт ба орчин үеийн, Орон нутгийн болон олон улсынх нь ийм гайхалтай байдлаар нэгдэн холбогдож, хамтдаа эртний бөгөөд шинэлэг Чяньян тосгоныг байгуулсан байна.
 Одоогийн Чяньян бол "оюун санааны орон сууц"-ын эх орон болжээ. Олон найзууд энд суу алдрыг нь бишрэн ирж, дахин  сэтгэл хангалуун буцдаг байв. Эртний сүм хийд, эртний байшингууд, эртний гүүрүүд, Хятад ба гадаадын шаазан музей, хулсаар нэхэх үзэсгэлэнгийн танхим, орчин үеийн хулсан нэхмэлийн урлаг гэх зэрэг бүх зүйл маш эв зохицолтой. Энэ нь Чяньян тосгоны уул устай хамт этгээд гайхамшгийг бүрдүүлдэг.
Хөдөө орон нутагт дадлага хийв
 Хөдөө орон нутгийн бүтээн байгуулалт бүх талыг хамардаг. Практик дээр зарим саад бэрхшээлтэй зайлшгүй тулгардаг. Жишээлбэл, хэрэв та тосгоны оршин суугчдын байншингийн муухай цементэн ханыг нураахыг хүсвэл тосгоны оршин суугчдад хана нь огт муухай санагдахгүй байж болох юм. Харин ч нүүлгэсний дараа бэлгэ дэмбэрэлд муу гэж үзэж ч магад. Хоёр бүлгийн харилцан ойлголцол маш хэцүү, хүн бүрт гурваас таван удаа тайлбарлаж байж, ажлыг бага зэрэг урагшлуулдаг. Гэсэн хэдий ч орон нутгийн засаг захиргаа хөдөө орон нутгийн бүтээн байгуулалт, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа нь таатай байна.  Өөрчлөгдсөн тосгонууд улам үзэсгэлэнтэй болж, жуулчид ирж, орлого нь нэмэгдэж байгааг тосгоныхон аажмаар олж мэдэв. Ийм байдлаар хүн бүр бидний үзэл баримтлалыг ойлгохгүй байж болох ч бидний ажилтай санал нэг байдаг. Мөн бидэнтэй найзалж нөхөрлөх хүсэлтэй болж, төрөлх нутгаа шинэчлэн өөрчлөх ажилд идэвхтэй оролцдог.  
Нэг хүний хүч хязгаарлагдмал. Чяньян тосгонд олон аюултай хуучин барилга байсаар байгаа бөгөөд боловсрол, эмнэлгийн нөөц хангалтгүй байна. Чяньянаас гадна Пиннань шяньд олон сайхан боловч алга болж байгаа хуучин тосгонууд бий. Илүү хурдтайгаар цаг хугацаатай уралдан ажиллах хэрэгтэй байна.
Хөдөө тосгоныг сэргээн босгох, эртний тосгонуудыг хамгаалах нь илүү олон залуучуудад мөрөөдөлтэй, мэдлэгтэй байж, чин сэтгэлээсээ оролцохыг шаарддаг. "Үйлчилгээ, золиос, эв нэгдэл" бол Фүдань их сургуулийн үзэл санаа тул манай баг Чяньян тосгон ба их сургуулийн хооронд тавцан хангаж, Чяньянд Фүдань их сургуулиас илүү олон хүмүүс ирэх боломж олгохыг хичээсэн байна. Тосгоны хажууд байх 100 мү (нэг га =15 мү) цагаан будааны тариалангийн талбайг биологийн хээрийн туршилтын талбай болгон ашиглаж, эртний сүм хийд, эртний байшингууд, эртний гүүрүүдийг архитектур, түүхийн судалгааны объект болгон ашиглах боломжтой. Тосгоны хүн амын шилжилт нь хөдөөгийн өөрчлөлтийн социологийн судалгааны маш сайн дээж юм. Басхүү Хятад хэлний болон урлагийн чиглэлийн оюутнууд энд ирж нам гүмхэн орчинд бүтээл туурвих боломжтой.
2018 оны зун Чяньян Фүдань их сургуулийн бакалаврын боловсролын дадлагын суурингийн сэргээн босголтын ажил дуусав. Сургалтад хамрагдсан оюутнууд Чяньян тосгонд онолын мэдлэг эзэмшээд зогсохгүй тэргүүн эгнээнд, хээр хөдөөгийн  талбарт сурч мэдсэн, бодсон зүйлээ дадлагажуулж, Мэдлэг ба нийгмийн практик үйл ажиллагааны органик хослолыг үр дүнтэй нэгтгэн хэрэгжүүлэв. Хичээл явагддаг академийг оюутнууд "Уулын сургууль" гэж өхөөрдөн дотночилж нэрлэдэг. Тус сургуулийн хоёр давхарт байрлах анги танхим 100 орчим хүний багтаамжтай. Түүний загвар, зураг төсөл нь тухайн орон нутгийн байгалийн орчин, эртний Сүн гүрний сонгодог архитектурын гоо зүйн хэв маягаас сэдэвлэв. Ингэснээр соёлын уур амьсгалаар баялаг бөгөөд уламжлалт байршилд тулгуурлаж, парк яруу найргийн хэв маягтай болжээ.
2018 онд сургууль, талбайн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш Фүдань Их Сургууль Чяньян эртний тосгонд "Эртний тосгодын хамгаалалт ба хөгжил", "Тосон будгийн ноорог", "Ургамлын дээж цуглуулах", "Эмнэлгийн тусламж ба хүмүүнлэгийн халамж" гэх зэрэг нийгмийн дадлагын курсуудыг байгуулж, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд оюуны дэмжлэг үзүүлэв. Сургууль, орон нутгийн хамтын ажиллагаа нь эрдэм шинжилгээ, хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг улам бүр сайжруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн ба тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлэв. Эртний тосгонууд, их, дээд сургуулиуд хөдөө орон нутгийн барилга байгууламж, сэргээн босголтын ажилд хязгааргүй хувь нэмэр оруулсаар байна.

 

Чяньян тосгоны уламжлалт хулс нэхэх урлагийн үзэсгэлэнгийн орон зай

Чяньян тосгон уулсаар хүрээлэгдсэн байдаг

Сэргээн засварласны дараах Хятад, Гадаадын эртний шаазан музей

2016 оны Чяньян олон улсын урлагийн улирал

Зохиогч: Нийтлэлийг: ЖАН ЮН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл