solongonews
Сарны гадаргууны хамгийн тод зургийг нийтэллээ
2016-04-29 10:54
Сарны гадаргууны хамгийн тод зургийг нийтэлжээ.

Хятад улсын “Чан Э III” нь 2013 оны 12 дугаар сарын 14-ны өдөр сарны гадаргуу дээр газардсанаар сарыг судлан шинжлэх ажлыг өнөөдрийг болтол үргэлжлүүлж, манай гарагаас саран дээр хамгийн удаан ажилласан амжилтыг тогтоожээ.

“Чан Э III” болон “Юй Тү” саран дээр аялагч машины авсан зураг нь өнөөдрийг хүртэл нягтралаар хамгийн тод фото байсан бол саяхан эдгээр зургийг нийтэлсэн байна. Ингэснээр дэлхий нийтэд сарыг жинхэнэ утгаар нь харуулж, мөн дэлхийн шинжлэх ухаанчид сарыг судлахад ашиглах анхны материалыг хангажээ.

Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл