Хятадын олон улсын импортын IV экспогийн зохион байгуулах газрын орлогч дарга Сүнь Чэнхай 26-нд хэлэхдээ "Олон улсын импортын IV экспогийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн хэсэг нь мөн зургаан том павильон ажиллуулах болно. Тухайлбал хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, техникийн тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн тоног төхөөрөмж ба эм бэлдмэл, үйлчилгээ худалдааны павильон зэрэг болно. Одоогоор гэрээ хэлэлцээр тохиролцсон үзэсгэлэнгийн талбай нь 360 мянга орчим квадрат метрийн урьдчилсан зорилтоо биелүүлээд байна" гэжээ.
Тэрээр мөн IV экспод оролцохоор дэлхийн Топ 500 болон тухайн салбартаа манлайлагч компаниудын тоо өмнөх экспогоос давсан бөгөөд өмнөх экспод оролцож байсан аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь IV экспод үргэлжлэн оролцохоор бүртгүүлээд байна. Үүний зэрэгцээ шинээр 30 гаруй аж ахуйн нэгж оролцох гэж байна. Япон, Дани, Польш, Шинэ Зеланд зэрэг улс орнууд үзэсгэлэнгийн талбайгаа өргөжүүлж, тухайн орныхоо онцлог болон боловсруулах салбарын хир түвшинг харуулсан дунд жижиг аж ахуйн нэгжүүдээ үзэсгэлэнт идэвхтэй оролцуулах төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар олон тооны шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээ үзэсгэлэнд тавигдах төлөвтэй байна гэжээ.
