solongonews
Экологийн нөхөн олговорын хэвлэлийн бага хурал боллоо
2016-09-21 17:11
Экологийн нөхөн олговорын хэвлэлийн бага хурал болов.

        Шинэ ээлжийн тал нутгийн байгаль орчинг хамгаалах нөхөн олговор болон шагнан урамшуулах бодлогын тухай хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 21-ны өдөр Хөххотод боллоо.  

      Энэ удаагийн хурлаар ӨМӨЗО-ны эдийн Засгийн тахимын дэд дарга Цүн Жяньхуа, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын дэд дарга Лю Юүнжы нар нөхөн олговор хүртээх стандарт, ач холбогдол цаашдын үр нөлөө, орон нутгуудын онцлог, байгаль орчны одоогийн байдал зэрэг талаар танилцуулж, сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулсан байна.   

        Өвөр Монголд тал нутгийн байгаль орчинг хамгаалах нөхөн олговор болон шагнан урамшуулах бодлогыг хэрэгжүүлээд 5 жилийн нүүр үзэж байгаа бол энэ удаад стратеги бодлогыг өөрчлөн сайжруулсан, хамрах цар хүрээ болон олгох стандартыг дээшлүүлсэн, экологийн нөхөн олговор хүртээхээр дамжин амьжиргааны түвшин муу байгаа хэсэг иргэдийг ядуурлаас ангижруулах зэрэг талаар онцлог болж байгаа ажээ. 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл