Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны мэдээлснээр 08-р сарын 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 90 босон байна гэж нийтэлсэн байна.
Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 29 (Үүнд Юүньнань мужид 8 Гуандүн мужид 6, Тяньжинь хотод 3, Шанхай хотод 3, Сичуань мужид 3, Жянсү мужид 2, Шаньши мужид 2, Фүжянь мужид 1, Шаньдүн мужид 1 тохиолдол бүртгэгджээ).
Улсын дотоодод нийт 61 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 45, Хүнань мужид 6, Бээжин хотод 1, Хүбэй мужид 3, Хэнань мужид 2, Юүньнань мужид 2, Бээжин хотод 1, Шанхай хотод 1, Фүжянь мужид 1 өвчний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.
08-р сарын 02-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1157 (Үүнд хүнд өвчтөн 24) байна. Нийт 87400 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 93193 болж, сэжигтэй тохиолдол байхгүй. Нийт ойр хавьталтай 1102493 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 31783 байна.
