
Олон улсын эрчим хүчний агентлагаас 5 дугаар сарын 11-ий өдөр гаргасан тайланд, Хятадын манлайлал дор дэлхийн сэргээгдэх эрчим хүч 2020 онд сүүлийн 20 жилд хамгийн хурдан өсөлттэй байсан бөгөөд энэ өсөлт ойрын хоёр жилд "шинэ хэв байдал"-д хүрэх болно гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг идэвхтэй хөгжүүлж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улс дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хурдацтай хөгжлийг тэргүүлж, жишиг тогтоосон гэж үзэж байна.
Чилийн "Америк тивийн эдийн засгийн сэтгүүл" вэбсайт Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) "2021 оны сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн тайлан" -г саяхан өдөр иш татан, 2020 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шинэ суурилагдсан хүчин чадал бараг 280 ГВт (1 гигаватт = 1 тэрбум ватт) -д хүрснээр өмнөх оноос 45 хувиас дээш өсч, 1999 оноос нааш жилийн хамгийн том өсөлтийг тогтоосон бөгөөд энэ салбарын хурдацтай хөгжил нь Хятадын манлайлалаас салшгүй холбоотой юм гэжээ.

2019, 2020 онд Хятадын сэргээгдэх эрчим хүчний жилийн суурилагдсан хүчин чадал дэлхийн нийт эрчим хүчний 80 гаруй хувийг эзэлнэ гэж тайланд дурдсан байна.
Испанийн эрчим хүчний мэдээний вэбсайт Худалдааны платформын шинжээч Рекс Паскуал хэлэхдээ, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж, нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь нэмэгдэж байна. Хятад бол энэ салбарт манлайлагч, маш сайн үр дүнд хүрч, бусад улс орнуудад жишиг болж байна гэв.
Аргентины "Арванхоёр хуудас сонин" -д, Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч, энэ нь Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимтэй хөгжиж, салхи, усан, нарны зэрэг эрчим хүчний шинэ салбаруудыг эрчимтэй байршуулахыг хэлээд зогсохгүй, бусад улс орнуудад сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын төслүүдэд Хятад хөрөнгө оруулалт, холбогдох тоног төхөөрөмж, технологийг экспортлож байна гэжээ.
