solongonews
Энх тайванд хүрэх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайн хамгаалалт юм
2022-06-17 09:20
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч: Энх тайванд хүрэх нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн сайн хамгаалалт юм

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин 06-р сарын 15-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ "Энх тайванд хүрэх нь эмэгтэйчүүдийн хамгийн сайн хамгаалалт юм".

Дай Бин хэлэхдээ "Зэвсэгт мөргөлдөөний хамгийн түрүүнд хохирогчид нь эмэгтэйчүүд болон бусад эмзэг бүлгийнхэн байдаг. Хямралыг дагах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь хүчин чармайлтын төгсгөл биш, олон улсын хамтын нийгэмлэг улс төрийн зохицуулалтын үндсэн чиглэлийг баримталж, мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгахын төлөө ажиллаж, энх тайвныг дэмжих хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой".

Дай Бин Украины мөргөлдөөн дэх эмэгтэйчүүд, хүүхдүүдийн байдлын талаар ярихдаа "Европын холбоо зохих үүргээ гүйцэтгэж, холбогдох талууд шууд хэлэлцээ хийж, энх тайвныг сэргээх нөхцөлийг бүрдүүлэхийг Хятад улс дэмжиж байна. Украины энгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн наад захын хэрэгцээг хангах, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг худалдаалах, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл зэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ, Европын холбоо болон холбогдох бүс нутгийн орнуудын уялдаа холбоотой зохицуулалттай үйл ажиллагаа явуулахыг Хятад улс дэмжиж байна".

Дай Бин хэлэхдээ "Эмэгтэйчүүдийн ажил үйлсийн ахиц дэвшил нь улс төрийн тогтвортой орчинтой салшгүй холбоотой юм. Өнгөрсөн жилээс эхлэн Азиас Африк хүртэлх олон орны улс төрийн байдалд чухал өөрчлөлт гарч, гадаадын цэргийг яаравчлан татан гаргасан гинжин урвал, гадаадын засаглалын загвараас үүдэлтэй зөрчилдөөн дэгдсэн. Олон улсын хамтын нийгэмлэг эмэгтэйчүүдийн эрх ашиг алдагдаж, хүйсийн эрх тэгш байдал алдагдаж байгаад санаа зовниж байгаа ч улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхэд холбогдох улс орнуудыг дэмжих нь эдгээр улс орнуудын улс төрийн тогтвортой байдлыг хадгалах цорын ганц арга зам гэдгийг ойлгох ёстой".

Дай Бин хэлэхдээ "Бүх улс орны бүрэн эрх, гол удирдах эрхийг хүндэтгэж, гаднын хөндлөнгийн оролцоо, гаднын шийдлийг ногдуулахыг эсэргүүцэх хэрэгтэй. Бид бүс нутгийн бодит байдалд тулгуурласан бүс нутгийн төлөвлөгөөг дэмжиж, Африкийн холбоо, АСЕАН, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг байгууллагуудыг үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, холбогдох улс орнуудын улс төрийн шилжилт, дотоод яриа хэлэлцээнд бүтээлч туслалцаа үзүүлэх ёстой. Нутгийн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байгууллагыг тодорхой нөхцөлийн дагуу энхийн үйл хэрэгт оролцоход нь дэмжлэг үзүүлж, энхийн хэлэлцээ, улс төрийн зохицуулалтад эмэгтэйчүүдийн төлөөлөл, дуу хоолойг хүргэх шаардлагатай байна".

Дай Бин хэлэхдээ "Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх нь эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын үндсэн зорилт юм".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхунет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл