solongonews
Шюн-Аний шинэ бүсийн оюунлаг хөгжилд туслахад бэлэн байна
2018-04-01 22:40
Лондон хот нь оюунлаг хот байгуулах талаар баялаг туршлагатай: Шюн-Аний шинэ дүүргийн оюунлаг, ногоон хөгжилд туслахыг хүсэж байна.

Саяхан Бээжин хотноо Их Британийн City of London Corporation Square Mile-ийн дарга Чарлес Бовман ярилцлага өгөхдөө: Лондон хот нь оюунлаг хот байгуулах талаар баялаг туршлагатай: Шюн-Аний шинэ дүүргийн оюунлаг, ногоон хөгжилд туслахыг хүсэж байна гэжээ.      

Лондон хотын 690 дахь даргын хувьд, тэрээр саяхан бизнесмен төлөөлөгчдөө даргалж Бээжин, Шанхай, Шэньжэнь, Хонгконг зэрэг хотоор айлчилсан юм. 

Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ: Лондон хотын бүтээн байгуулах талын хувьд, Канару Варф буюу Canary Wharf групп энэ оны 01-р сард Шюн-Аний шинэ бүстэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятад түншүүдтэйгээ Лондон хотын бүтээн байгуулалтын туршлагыг хуваалцмаар байна. Үүний зэрэгцээ олон жил хуримтлуулсан банк санхүү, үйлчилгээний талаарх мэргэжлийн агуулгыг Хятадад нэвтрүүлж, Хятад улс болон дэлхийн улс орнуудад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.     

Тэрээр: Шюн-Ань шинэ бүс дэлхийн 1-р зэрэглэлийн банк санхүү, шинэ бүтээмжийн төв болох магадлалтай: Лондон хот холбогдох салбарт нэлээд туршлага хуримтлуулсан учраас хот төлөвлөлт, нээн хөгжүүлэх, хөрөнгө босгох, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт Шюн-Аний шинэ дүүргийг ашигтай туршлага, шинэ бүтээмжийн үйлчилгээгээр хангахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл