solongonews
Хэрэглээний үнийн индекс өсөв
2023-03-10 11:11
Хоёрдугаар сард Хятадын үндэсний хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн оны мөн үеэс нэг хувиар өсөв

 Үндэсний статистикийн газраас  03-р сарын 09-нд нийтэлснээр Хоёрдугаар сард Хятадын үндэсний хэрэглээний үнийн индекс (CPI) өнгөрсөн оны мөн үеэс 1 хувиар өсөж, өмнөх сарынхаас 1.1 нэгжээр удааширсан үзүүлэлт гарав.

 Үндэсний статистикийн газрын Хотжилтын ажил хариуцсан ахлах статистикч Дүн Лижюань:

- Хоёрдугаар сард Цагаан сарын баярын дараа хэрэглэгчдийн эрэлт буурч, зах зээлийн нийлүүлэлт хангалттай байсан зэрэг хүчин зүйлийн улмаас оршин суугчдын өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас нэлээд буурсан буюу өнгөрсөн оны мөн үеийн өсөлтийн хурдаас удааширсан байна.

 Статистик мэдээнээс үзэхэд Хоёрдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 2.6 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сарынхаас 3.6 нэгжээр удааширчээ. Хүнсний бүтээгдэхүүнээс төмс, жимс жимсгэнэ, өндөг, махны төрлийн бүтээгдэхүүний үнэ тус тус 14.4 хувь, 8.5 хувь ,7.9 хувь ба 6.4 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь өмнөх сараас нэлээд буурсан байна. Мөн гахайн махны үнэ 3.9 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 7.9 нэгжээр багасжээ.

 Хоёрдугаар сард хүнсний бус барааны үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.6 нэгжээр багасав. Мөн хүнсний бус бараанд үйлчилгээний үнэ 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 0.4 нэгж буурсан бол эрчим хүчний үнэ 0.6 хувиар өсч, өсөлтийн хурд нь өмнөх сараас 2.4 нэгжээр удааширсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн хоёрдугаар сард аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл хурдтай сэргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ сайжирсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл