
27 мм-ийн диаметртэй энэхүү зоос нь одоо мөрдөгдөж байгаа Хятадын мөнгөн тэмдэгттэй ижилхэн үйлчлэх бөгөөд ижил үнэтэй байх гэнэ. Өөрөөр хэлбэл, 10 юанийн зоос нь 10 юанийн мөнгөн тэмдэгттэй тэнцэнэ гэсэн үг юм. Гэхдээ нэг хүний авч болох дээд хэмжээ 20 ширхэг бөгөөд нийт 2.5 сая ширхгийг худалдаалах аж. Зоос авах хүсэлтэй иргэд тогтоосон хугацаанд буюу энэ сарын 31-ийг хүртэл авах боломжтой гэнэ. Үүнээс цааш худалдаалахгүй аж.

Зоосны нүүрэн талд “БНХАУ-ын ардын банк”, “10 юань” гэж бичсэн бөгөөд галигаар мөн “shi yuan”, “2019” гэж оныг нь бичсэн байна. Мөн хүрээний дотор талд цэцгэн хээ сийлжээ. Харин зоосны нөгөө талд Хятадын уламжлалт цаасан урлал болон гоёл чимэглэл, Цагаан сарын зургийн элементүүдийг хослуулсан гахай дүрсэлсэн байна. Гахайн дээд талд ордны дэнлүү болон анар цэцгийн хээг буулгаснаас гадна зоосны зүүн талд “己亥” хэмээн ханзаар бичжээ.
