solongonews
Дэлхийн өв Урт цагаан хэрэм
2021-09-24 10:53
Дэлхийн өв Урт цагаан хэрэм

    Хятадын урт цагаан хэрмийг 1987 оны 12 -р сард "Дэлхийн өвийн жагсаалт"-д оруулсан билээ.

    Хятадын урт цагаан хэрэм бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. 2000 гаруй жилийн өмнө ЧүньЧю, Байлдаант улсын үед баригдсан бөгөөд Чинь гүрэн Хятадыг нэгтгэсний дараа бүх цагаан хэрэм нийлээд түмэн газрын урт Цагаан хэрэм болжээ. Энэ нь Хань, Мин гүрний үед их хэмжээгээр нэмж баригдснтай холбоотой. Урт цагаан хэрмийн барилгууд сүр жавхлантай, үзэмж төгөлдөр байдлаараа дэлхийн гайхамшиг гэж нэрлэгдэн алдаршсан билээ. Он жилүүд өнгөрч түүхэн хүрд эргэлдсээр, бүх зүйл өөр өөр болж байгаа өнөөдөр та өнө удаан түүхтэй Урт Цагаан хэрмийн оргилд авирахдаа уулсын дундах Урт Цагаан хэрмийн сүрлэг жавхлантай дүр төрхийг хараад зогсохгүй Хятадын бүх үндэстнүүдийн ард түмний нэнхүү уугаа түүх бүтээсэн агуу мэргэн ур ухаан, эр зоригийг  эрхгүй бишрэн  үнэлэх нь лавтай.

     Урт Цагаан хэрэм нь Хятадын хойд хэсэгт оршдог бөгөөд зүүн талын Шанхайгуаньаас эхлээд баруун талын Жяюйгуань хот хүртэл нийтдээ 6700 орчим км урт байж, Хятадын түмэн газрын урт Цагаан хэрэм гэгддэг билээ.

Урт Цагаан хэрэм барих ажил хоёр мянга гаруй жил үргэлжилсэн байдаг. Түүхэн баримтуудаас үзвэл Урт цагаан хэрмийг МЭӨ VII зуунд Чү гүрний байгуулсан "дөрвөлжин хот" -оос Мин улс (1368-1644) хүртэл нийтдээ 20 гаруй Хөү  нарын (вассал) улсууд , феодалын гүрнүүд барьсан байдаг. Үүнд Чинь, Хань, Мин гурван гүрний барьсан цагаан хэрмийн урт нь тус тус 5000 км -ээс давсан байдаг билээ. Хэрвээ та үе үеийн улс гүрний үед баригдсан Урт цагаан хэрмийг нэмж оруулбал нийт урт нь 50,000 гаруй км болдог байна. Хэрвээ та урт цагаан хэрмийг барихад ашигласан өрлөг том шорооны тоосгоор 1 метр зузаан, 5 метрийн өндөртэй том хана барихаар бодвол дэлхийг бүтэн тойргоос илүү тойрог болох юм.

      Урт цагаан хэрмийн гол барилга бол олон мянган бээрийн урттай хотын хэрмүүд бөгөөд ихэнх хэсэг нь өндөр өндөр уул нуруудыг ороон үргэлжилж байдаг юм. эцэс төгсгөлгүй үргэлжлэх уулсын дагуу уул нуруудын байр байдлын тодорхой тойм зургийг гаргаж, уулын хамгийн өндөр оргил цэгүүд дээр барьсан байдаг бөгөөд сүр жавхлантай луу мэт харагдан Хятадын үндэстнүүдийн бэлгэдэл болж байдаг сан.

Түмэн газрын хотын хана хэрэм дээр олон олон сүр жавхлантай даваа, гарц, мянга мянган цамхаг, гэрэлт цамхаг байдаг бөгөөд энэ нь хотын хананы нэгэн хэвийн байдлыг эвдэж, уулан оргил толгодтой газрыг илүү сүр жавхлантай, урлагийн сэтгэл татам байдал дүүрэн болгосон байна.

   Бүйл Урт Цагаан хэрмийн үзэмжийн (ландшафтын) дотроос Бээжингийн Бэрхийн давааны урт цагаан хэрэм нь бат бөх, сайн хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд энэ нь Урт цагаан хэрмийг үзэх хамгийн тохиромжтой газар болж байдаг юм. Нэмж дурдахад Жиньшаньлин давааны урт цагаан хэрэм, Мутианюй урт цагаан хэрэм, Симатай урт цагаан хэрэм, Губейкөү урт цагаан хэрэм гэх мэт байдаг. Тяньжинь Хуанягуань урт цагаан хэрэм, Хэбэй Шанхайгуань, Ганьсү Жяюйгуань зэрэг нь урт цагаан хэрмийн аялал жуулчлалын алдартай газрууд юм.

Хятадын түмэн газрын урт цагаан хэрэм бол хүйтэн зэвсгийн дайны үеийн зэвсэгт хүчний хамгаалалтын барилга бөгөөд дэлхий дээр хамгийн урт хугацаанд барьж бүтээгдсэн бөгөөд дэлхийн хамгийн том инженерчлэлтэй бөгөөд энэ нь хятадын үндэстнүүдийн өвөг дээдсийн цус, хөлс, мэргэн ухааныг шингээсэн хятадын үндэстний бэлгэдэл, бахархал юм.

    Түүхэн баримтуудаас үзвэл, Байлдаант улсын үеэс хойш 20 гаруй Хөү нарын (вассал) улсууд, феодалын гүрнүүд Урт цагаан хэрмийг барьжээ. Хамгийн Эхэнд энэхүү урт цагаан хэрмийг  Чү вант улс барьж эхэлсэн юм. Умардын нүүдэлчид буюу дайсны бүс орнуудын хүмүүсийг дотогш оруулахгүй хамгаалалт хийхийн тулд тэд Цагаан урт хэрэм барьж эхлэв. Дараа нь ижил зорилготойгоор Чи, Янь, Вэй, Жао, Чинь нар мөн урт Цагаан хэрэм барьж эхлэв. Цинь гүрний зургаан хаант улсыг нэгтгэсний дараа Чинь Шихуан алдарт жанжин Мэн Тянийг илгээж, бүх улс орны урт цагаан хэрмийг холбохоор хойд зүгт Хүннү нарыг довтлохоор явуулав. Энэ нь баруун зүгт Яао хотоос зүүн зүгт Ляодун хүртэл 10 мянга гаруй миль үргэлжилж түмэн газрын урт цагаан хэрэм болжээ. Түмэн газрын урт цагаан хэрмийн нэрийдэл ч үүнтэй холбоотой юм. Гэхдээ өнөөдөр бидний харж байгаа урт цгаан хэрэм з бол голчлон Мингийн урт цагаан хэрэм юм.


      Цинь гүрний урт цагаан хэрмийн хувьд Зөвхөн Цинь урт цагаан хэрмийн үлдэгдэл үлдсэн байна. Чинь Шихуан урт цагаан хэрэм барихад 300,000 хүнийг зохион байгуулж ажиллуулсан байдаг. энэ нь хүн төрөлхтний архитектурын түүхэнд гайхамшгийг бүтээжээ. Урт цагаан хэрмийг барьсан нь Хүннү нарыг Өмнөд рүү довтлохоос урьдчилан сэргийлэх, Төв тал нутгийн эдийн засаг, соёлын хөгжлийг хамгаалахад эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. Ноён Сун Жүншанаас "Хэдийгээр Чинь Шихуан хаан балмад хэрцгий боловч  урт цагаан хэрмийг барьсан нь хойч үедээ хувь нэмрээ оруулсан байдаг, үнэн хэрэгтээ хатан голын усны үерлэхийг сэргийлэх тус нөлөө үзүүлсэн юм."гэж үнэлсэн билээ.
Урт цагаан хэрэм барих ажил Хань гүрэнд үргэлжилэн явагдсан байна. Хань гүрний Эзэн хаан Хань Вэнь Ди Эзэн хаанаас Хань Шюань Ди Эзэн хааны  үе хүртэл баруун зүгт орших Даваны Эр Шичэн хотоос зүүн зүгт Хармөрний хойд эрэг хүртэл бараг бүхэл бүтэн 10 мянган километр урт замыг барьсан байна. Эртний торгоны замын тэн хагас нь энэхүү урт цагаан хэрмийг дайран өнгөрдөг юм. Түүхэн дэх хамгийн урт зайтай урт цагаан хэрэм болно. Мин гүрний үед татар, ВаЦа үндэстнүүдийн довтолгооноос хамгаалах зорилгоор урт цагаан хэрмийг тасалдалгүй барьсан байдаг. Мин гүрний Тайзу хаанаас Шэнь зун хаан хүртэл 20 удаагийн том бүтээн байгуулалт хийсний дараа урт цагаан хэрэм  нь баруун зүгт Ганьсү дахь Жяюйгуань хотоос Зүүн талд Ляодунгийн Барын уул хүртэл барьж, нийт урт нь 6350 километрийн урт хэрэм болжээ. ( 1990 онд Урт цагаан хэрмийг бүхэлд нь явган алхсан хятад хүний педометр 6700 километр байв.) Урт цагаан хэрэм нь аялал жуулчлалын өндөр үнэ цэнтэй бөгөөд маш их түүх соёлын ач холбогдолтой юм. Одоо үед хүрээд сайтар нээн ашиглаж сэргээн засварласны дараа Шаньхайгуань, Жюонгуань, Бэрхийн Даваа, Симатай, Мутианюй, Жяюйгуань болон бусад газрууд нь гадаад дотоодын алдартай аялал жуулчлалын газрууд болжээ. Урт цагаан хэрмийн Өндөр дээр зогсож, алсыг харвал эртний дайн тулааны талбайн бодит байдал таны өмнө байгаа юм шиг санагдана. Өнөөдөр Хятадын Урт цагаан хэрэм, Египетийн пирамид, Ром дахь Колизей, Италийн Писа хазгай цамхгийг дэлхийн долоон их  гайхамшиг гэж нэрлэдэг байна. Эдгээрийн дотор Урт цагаан хэрэм нь эртний Хятадын соёлын дурсгал, мэргэн ухааны охь талст юм. Энэ нь хятад үндэстний өв соёл, үндэсний оюун санааны бэлгэдэл болдог.

    Энэ жилийн Хятадын Фүжөүд зохиогдсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 44 дэх хурал дээр Хятадын Урт цагаан хэрэм  нь дэлхийн соёлын өвийг хамгаалж буй байдлын тухай тайланг хянаж баталсан бөгөөд Дэлхийн өвийн хорооноос Урт цагаан хэрмийг дэлхийн соёлын өвийн хамгаалалтын үлгэр жишээ хэмээн үнэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : www.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл