C919 загварын том оврын зорчигч тээврийн 105 дугаарт нисэх онгоц энэ сарын 24-ний өдрийн 10:00 цагт Шанхайн Пүдүний олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, 1 цаг 37 минут нисч, туршилтын цэгүүд, нисэх онгоцны системд хийх эхний үйл ажиллагааны шалгалт өгсний дараа 11:37 цагт буцаж ирэн газардан, анхны туршилтын ажлаа амжилттай гүйцэтгэжээ.
C919 загварын нисэх онгоц нь Хятадын хамгийн сүүлийн үеийн олон улсын нисэх хүчин чадлын стандартын дагуу үйлдвэрлэсэн иргэний хэрэглээний анхны нисэх онгоц бөгөөд бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй шинэ үеийн том оврын тийрэлтэт онгоц юм. 105 нисэх онгоц C919 загварын том оврын зорчигч тээврийн нисэх онгоцны тав дахь нислэгийн туршилтын нисэх онгоц, их халуун, хүйтэн зэрэг цаг уурын онцгой нөхцөлд зориулсан, байгаль орчны хяналт, цахилгаан хангамж, машины ус зайлуулах зэрэг холбогдох нислэгийн туршилтыг гүйцэтгэдэг.
Одоогийн байдлаар эхний дөрвөн нисэх онгоцыг Ши-Анийн Яньлян, Шандуны Дун-Ин, Жяншигийн Нанчан зэрэг газарт туршилт хийсэн, статик туршилт, газар дээрх бусад туршилтыг тогтмол хийж байна.
