
Хятадын умард орны бохирдолгүй малын ашиг шим үйлдвэрлэх боловсруулах борлуулах чухал суурин болсны хувьд Шилийнголын хөдөө аж ахуйн хөгжил нь Хятад улсын бохирдолгүй шилдэг малын ашиг шимийн хангалтад холбогдож, тал нутгийн экологийн тэнцвэр ба үргэлжлэн хөгжихөд холбогдож, мал аж ахуйн орны чинээлэг нийгмийг бүх талд биелүүлэх зорилтыг биелүүлэхэд холбогдоно.
Лө Хузай хэлэхдээ, хөдөө аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулахад хоёр стандартыг баримтлах хэрэгтэй. Нэг, экологийн хорио шугамыг бат сахиж, бэлчээрийн ургамлын бүрхцийгхамгаална. Хоёр, “Хонийг цөөлж үхрийг нэмэгдүүлэх” төрийн бодлогыг хэрэгжүүлэн, малчдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйг хөгжүүлнэ. Зөвхөн эдгээр зүйлийг биелүүлбэл малчин тариачинд бодитой ашиг хүртээх юм.
Эдгээр ашиг орлогыг яаж үүрд батлах вэ? Шилийнгол аймгийн үндсэн төлөвлөгөө бол малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүний бүтцийг төлөвлөж, хөдөө аж ахуйн аж үйлдвэрийг ахиулж, үндсэн орны хөдөө аж ахуйн үйлчилгээний системийг бүрдүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
Нэгэн малчин өрхийн “Хангалтын талын өөрчлөлт”-ийн шийдвэр
Тавдугаар сарын 8-ны өдөр ӨМӨС-ны сэтгүүлчийн баг Шилийнгол аймгийн Модон мал аж ахуйн талбайн Лю Шүаншяныд хүрэхэд тэрээр хэдэн тугал, саалийн үнээгээ өвс тавьж өгч байв. Сүүлийн жилүүдэд экологийн хамгаалалтын ачаалал нэмэгдэх, зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсэх зэрэг олон нөлөөнөөс Шилийнгол аймагт амьд хонины зах зээлийн үнэ буурчээ. Мөн бэлчээрийн түрээсний үнэ, өвс бордоо, хүний хүч зэрэг үйлдвэрлэлийн өртөг харин өсч, хонь тэжээх ашиг орлогын орон зай явах тусам багассаны дээр экологи орчин ахуйн хязгаарлал ч дахин чангарлаа. Ингээд тоо толгойг хөөцөлдөх уламжлалт тэжээвэр замаар замнахад хэцүү болсноос “Хонь худалдахад хүнд” байх нь малчдад учраад байгаа төвөгтэй асуудал болжээ.
“2015 оноос өмнө бид 1000 гаруй хонь байхаар баталж байснаар орлого ч 200 мянган юань хүрч байсан. Гэвч эдгээр хонийг тэжээх бэлчээрийн ачаалал их байсан болохоор бусдаас 400 га талбай бэлчээр түрээсэлдэг байлаа. Бэлчээрийн түрээс, бордоо, хүний хүчийг нэмээд ирэхээр ямар ч орлого байхгүй болжээ” гэж Лю Шүаншян ярив.
Тэрээр уг нь бусад малчдын адил хонины зах зээлийн үнэ өсөхийг хүсэн хүлээж байсан ч 3 жилийн турш энэ нь биелсэнгүй. 2016 оны бүртгэлээр Шилийнгол аймаг 16.24 сая малтай бөгөөд үүнд хонины тоо нь 14.45 саяд хүрч, бүх малын 89 хувийг эзэлжээ. Хонины махны үнэ буурсан ба малчдын орлогыг нэмэгдүүлэх хос асуудлын өмнө Шилийнгол аймгийнхан “Хонийг цөөлж үхрийг нэмэгдүүлэх” стратеги бодлогыг дурдаж, шилдэг үүлдрийн махны үхрийн аж үйлдвэрийг хурдтай хөгжүүлэв. Хонио цөөлж үхрээ нэмэгдүүлээд нэг жил болсон Лю Шүаншян хэлэхдээ, хоёр жилийн өмнө манайх 800 гаруй хонь, 30 гаруй үхэртэй байв. Өнгөрсөн жил би 400 хонь зарсан бөгөөд 100 үхэр худалдаж авсан. Ерөнхий тоо нь цөөрсөн ч орлого харин 100 мянган юань дөхсөн” гэж баяртай ярив. Энэ жил Лю Шүаншян зөвхөн 200 хонь үлдээж, дахин 50 үхэр нэмж тэжээхээр төлөвлөж байна. Лю Шүаншян: - Үхэр тэжээх нь өөрийн өртгийг бууруулсан бөгөөд орлого нь ч их байдаг тул бэлчээрийг хамгаалахад их ашигтай юм гэж байлаа. Лю Шүаншян мөн гэр бүлийн мал аж ахуйн талбайг хөгжүүлж, стандартжуулах, орчин үеийн арга замаар үхрийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж итгэлтэй ярьж байв.
Нэг багийн “Мал бэлчээрийн тэнцвэрийг батлах” экологийн зам
Модон мал аж ахуйн талбайгаас гараад бид Шулуун хөх хошууны Нарт сумын Гоогостой багт хүрлээ. Энэ баг нь Хулан Шарга дааганы элсний гүнд байрлаж, цөлжилтийн хэмжээ нь их хүнд байдаг юм байна. Харин бид машинаас буугаад харахад бут сондуул, бургас мод нахиалаад, зуны эхэн сар ирснийг харуулна.
- Манай баг өнгөрсөн жил “Улсын зэрэглэлийн экологийн соёлын баг”-аар шалгарсан гэж багийн дарга Хасбаатар ярилаа.
Шилийнголын тал нутагт хамгийн тэргүүнд хөх дарш тарьсан малчин Хасбаатар холын мөрөөдөлтэй нэгэн байлаа.
Тэрээр: - 20 жилийн өмнө бэлчээр муудсанаас адуу мал зөвхөн байгалийн бэлчээрийг түшээд өвөл хаврыг туулахад хүнд болсон. Би өөрийн бэлчээртээ 0.67 га талбай өндөр уналтай бордоо тарих суурин байгуулж хөх дарш тарьсан. Хөх даршаар үхэр хонийг тэжээвэл өвөл хаврын цагт таргаа батлах бөгөөд төл сайтай байдаг гэж Хасбаатар туршлагаа хуваалцав. Жилийн өнгө сайн үед 0.06 га талбай хадлангаас дөрөв таван зуун жин (250-300 кг) өвс хадаж чадна. Харин 0.06 га талбай өндөр уналттай бордооны газраас 15 мянган жин (7500 кг) хөх дарш хураадаг. Хасбаатарын хөх дарш тарьсан үйл хэрэг нь хошуу даяар, бүр бүх аймагт уламжлагджээ. Одоогоор Гоогостой баг нь нийтдээ 66.67 га хөх даршны тариатай болсон байна. Малчид маань хөх дарш тарьж, нутаг бэлчээрээ сайн бүтээн байгуулсан гэдэг ч бодит орлого нь тийм өндөр биш байлаа. Үүний бас нэг шалтгаан нь хөдөө аж ахуйн бүтэц төлөвлөлт зохисгүй байгаад байна. Хасбаатар үүнийг сэргэгээр мэдсэн байна. Тэр хонио цөөлөн, шилдэг үүлдрийн үхэр тэжээх замыг сонгож, үхрийн үүлдрийг сайжруулан, сүү махны хос хэрэгцээтэй симентар үхэр маллав. Зах зээлийн үнээр тооцоо хийсэнд цөөн тооны симентар үхрээс олсон орлого нь өмнөх орлогоос хол давсан бөгөөд бэлчээрийн ачааллыг хөнгөрүүлснээс экологи ч урьд өмнө гараагүй сайжирсан байлаа. Одоогоор Гоогостой баг нийтдээ 3000 гаруй үхэр, 1000 гаруй хонь тэжээж, үхрээр голлох тэжээх тогтолцоог бүрдүүлжээ. Хасбаатар малчдаа уриалан үхрийн үүлдэр сайжруулах аргыг тасралтгүй дэлгэрүүлэн, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, хоршоо байгуулан, боловсруулалт борлуулалтыг нэг цогц болгосон орчин үеийн экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар замнаж, ард иргэдээ чинээлэг замд хөтлөн, экологийн хамгаалалтаа сайн хийсэн хос үр ашгийг хүртэж эхэллээ .
Аж ахуйн хэлхсэн хөгжлийн аян
Сэтгүүлч Да Жүанюань компани дээр хүрэхэд ажилтнууд боловсруулах үйлдвэр дээрээ яг хамгийн сүүлийн хяналт шалгалт хийгээд тун завгүй байлаа.
- Одоо удахгүй малын гаргалтын улирал болно. Бид тэжээх үйлдвэрийн хоршоо болон малчидтай захиалгын гэрээ байгуулсан гэж компанийн эрхлэгч Дү Лунлун ярьж байлаа. Да Жүанюань гэх шилдэг үхэр хонины махны аж ахуй нэгжийн жишээ үзүүлэх суурингийн төсөл нь нийтдээ 2 тэрбум юанийн хөрөнгө оруулж, өвс тэжээл, үхэр хонь үржүүлж өсгөх, махны үхрийн үүлдрийг сайжруулах, боловсруулах болон мал тэжээх шинжлэх ухаан мэргэжлийг судлан хөгжүүлэх төвийг нэг цогцжуулсан “Дөрвөн суурин, нэг төв”-ийг аж ахуй нэгжийг хэлхэн бүрдүүлсэн юм. Энэхүү төсөл нь бүх талаар ашиглалтад орсны дараа өдөр тутам 10 мянган хонь ба 1000 үхэр боловсруулдаг үйлдвэрлэлийн хүчин чадалтай болж, жилийн үйлдвэрлэлийн өртөг 5 тэрбум юаньд хүрч, 5000 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ. Мөн тэжээх үйлдвэрийн хоршоо, 2000 гаруй малчин өрхтэй гэрээгээр хамтран ажилласан байна. Ингээд аж ахуй нэгж, малчин болон хоршооны боловсронгуй ашиг тусын холбооны тогтцыг байгуулснаар малчин, орон нутаг болон аж ахуй нэгж хамтдаа ашиг хүртэх зорилтыг биелүүлж чадах болно. Хонийг цөөлж үхрийг нэмэгдүүлэн, тал нутгийн экологийг хамгаалж, боловсруулах нэртэй аж ахуйн нэгжийг оруулж, аж үйлдвэрийн хэлхээг уртасгах зэрэг Шилийнгол аймаг бодит байдалтайгаа уялдуулан мал аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгий ахиулж, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн хөдөө аж ахуйн зүгт өөрчлөхөд амжилт гаргасан байна.
