solongonews
“Нэг бүс нэг зам”-ын санаачлагыг Хятад улс эрчимтэй хэрэгжүүлж байна
2017-07-17 11:21
“Нэг бүс нэг зам”-ын санаачлагыг Хятад улс эрчимтэй хэрэгжүүлж байна.

ХКН-ын төв хорооны гадаад улстай харилцах хэлтсийн санаачлан зохион байгуулсан “2017 Хятад- зүүн, дунд Европын улс төрийн намуудын хоорондох ярилцааны хурал ”7 дугаар сарын 14-ний өдөр Румын улсын нийслэл Бухарест хотноо болсон байна. Хятад улс болон зүүн, дунд Европын 16 улсын 30 гаруй улс төрийн нам, орон нутгийн засгийн газар, аж ахуйн нэгжээс нийт 600 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хуралд оролцсон зочид “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын шинэ үзэл баримтлал, шинэ сэтгэцийн тухай чөлөөтэй ярилцаж, хэрхэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцсан байна.

Хятад улсаас улсын дотооддоо ч гэсэн, олон улсын цар хүрээнд ч гэсэн “Нэг бүс нэг зам” санаачилгын хэрэгжилтийг эрчимтэй түлхүү ахиулж байна. Маш олон арга хэмжээний дундаас “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын ажлын хурлыг зохион байгуулж байгаа нь маш чухал юм. 2015 оноос нааш “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын ажлын хурлыг жилд 2-3 удаа зохион байгуулж байгаа юм.

2016 оны 8 дугаар сард зохион байгуулсан “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын ажлын хурал дээр, эл газар орны байгууллага нэгжүүд үүрэг хариуцлагаа нарийн хянамгай гүйцэтгэж, “Нэг бүс нэг зам”-ын ажлыг нарийн хэрэгжүүлж, эрчимтэй түлхүү ахиулах хэрэгтэй гэжээ.

Энэ жилийн 2 дугаар сард болсон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын ажлын хурал дээр, суртал ухуулгын ажлыг сайн хийж, “Нэг бүс нэг зам”-ын албан ёсны сайтыг байгуулах хэрэгтэй гэж шаардсан байна.

6 дугаар сарын хурлаар “Нэг бүс нэг зам”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тогтсон ёсоор “Нэг бүс нэг зам”-ын ажлыг бүх талаар түлхүү урагшлуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл