solongonews
Өвөр Монголд ган тайлагдсан нь тариалалтад ашигтай тусав
2019-08-22 10:46
Одоогийн байдлаар ӨМӨЗО-ы хэмжээнд гангийн байдал намдаж, тариаланд ашигтай тусч байна гэж Өвөр Монголын Цаг уурын хорооноос мэдээллээ

      Синьхуа агентлагийн Хөххотын энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Халинаа\

  Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орсноор ган тайлагдсан байна. Цаг уурын хорооноос гаргасан мэдээнээс үзвэл энэ сарын 14-нийг хүртэл ӨЗО-ы хэмжээнд гандсан талбай 446.8 мянган кв.км-т хүрээд байв. Үүнд, хэт гандуу газар нутгийн хэмжээ 22.4 мянган кв.км, гандуу талбай 54.5 мянган кв.км, дунд зэргийн гандуу талбай 132.1 мянган кв.км, бага зэргийн гандуу талбай 237.8 кв.км байсан байна.

Дундаас дээш гандсан газар нутагт Алшаа аймгийн баруун өмнө ба зүүн хэсэг, Баяннуур хотын баруун хэсэг, Ордос хотын баруун хэсэг, Бугат хотын төв хэсэг, Шилийнгол аймгийн ихэнх хэсэг, Улаанхад хотын баруун хэсэг, Тунляо хотын төв хэсэг багтаж байв. Тариалангийн бүс нутагт бага зэрэг гандуу буюу гандсан талбай 30 хувьд хүрэхгүй байгаа нь таримлын ургалтад ашигтай тусч байгаа аж.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл