Үндэсний уламжлалт морин уралдааны олон улсын семинар болов
2016-05-01 14:51
Үндэсний уламжлалт морин уралдааны олон улсын семинар Шилийнхотод болов.
Хятадын адууны аж үйлсийн холбоо санаачлан зохион байгуулсан үндэсний уламжлалт морин уралдааны олон улсын семинар Шилийнхотод болов. Семинарт Хятад, Монгол, БНСУ-ын төлөөлөгчид оролцсон байна.
Өвөр Монголын Морин аж үйлсийн холбоо, Монголын Морин тойруулгын клуб, БНСУ-ын Морин холбоо тус орон нутгийн морин уралдааны үйл ажиллагаагаа танилцуулж, адууны салбарын хөгжилд холбогдох туршлагаа солилцов.
Монгол морины соёлыг түгээх боломж нөхцөлийг бүрдүүлж, сайн хөршийн найрамдлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн морины салбарын хөгжлийг ахиулахад энэхүү семинар чухал ач холбогдолтой болно.
Найруулагч: bolor
Эх сурвалж : 正北方网
Дэлгэрэнгүй үзэх
