АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалыг дагалдан яваа Америкийн бизнесийн төлөөлөгчид, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Хятадын талын зохион явуулах эдийн засаг худалдааны холбогдох арга хэмжээнд оролцож, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Хятад Америкийн хамтын ажиллагаа илүү үр дүнд хүрэхийг Хятадын аж ахуйн нэгж, дотоод гадаадын эрдэмтэн мэргэжилтэн нар хүсэн хүлээж байна.
Энэ оны 10-р сард Хятадын шинэ эрчим хүч, технологийн аж ахуйн нэгж BYD Америкийн Калифорниа муж улсын элсэн цөлийн жижиг хот Ланкастерт Умар Америкийн аж үйлдвэрийн гурав дахь хугацааны барилга эхлэх ёслолыг зохион явуулсан юм. Шинээр байгуулж буй цахилгаан хөдөлгүүрт автобусны үйлдвэр нь ойролцоогоор 41 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлж, Америкт байгуулж буй Хятадын бие даан хөрөнгө оруулан байгуулж байгаа автобусны үйлдвэр бөгөөд Умард Америкийн бүс нутаг дахь хамгийн том цахилгаан хөдөлгүүрт автобусны үйлдвэр юм. Эх сурвалжийн мэдээлснээр, 2013 оноос хойш, BYD компани Америкийн цахилгаан хөдөлгүүрт нийтийн тээврийн зах зээлд нийт 230 сая ам долларын хөрөнгө оруулсан нь Америкийн цэвэр цахилгаан хөдөлгүүрт автобусны зах зээлийн 80 гаруй хувигй эзэлсэн байна. BYD компанийн Олон нийттэй харилцах албаны ерөнхий менежер Ли Вэй танилцуулахдаа:BYD компани Америкийн орон нутгийн зах зээлд хоёр талын туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Нэг нь, уг компани Америкт сурталчилж буй зарим бүтээгдэхүүнийг багтаасан бүх бүтээгдэхүүн нь шинэ эрчим хүчний бүтээгдэхүүн болохоор тухайн нутгийн байгаль, хүн ардын эрүүл мэнд болон өсвөр үеийн ажил, сурлага, амьдралын орчиныг хамгаалахад маш сайн эерэг үр нөлөө үзүүлэх болно гэжээ.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бол Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын Хятадад хийх энэ удаагийн айлчлалын чухал агуулга юм. Хятад Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам гүнзгийрэхийг талууд маш хүсэн хүлээж байна. BYD компанийн Олон нийттэй харилцах албаны ерөнхий менежер Ли Вэй: Хятад Америк хоёр орны шинэ эрчим хүчний зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Ли Вэй: “шинэ эрчим хүчний зам тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бол маш сайн зам суваг юм. Хоёр тал тус салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой. BYD Америкийн зах зээлд орохоос өмнө, шинэ эрчим хүчний автобус Хятадын зах зээлд 7 жил борлуулагдаж, туршлага хуримтлуулсан. Бид маш их борлуулалтын болон эдэлгээ, засварын баялаг туршлагатай төдийгүй бүтээгдэхүүн маш найдвартай” гэжээ.
Дональд Трампыгн Хятадад дагуулж ирэх бизнесийн салбар, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн томоохон төлөөлөгчид нь Хятад улстай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа хэмээн хэвлэлийнхэн мэдээлж айсан юм.
Хятадаас Америкт суугаа Элчин сайд Цүй Тянькай: Америкийн тал Хятадад гаргаж байгаа иргэний хэрэглээний салбарын нарийн технологийн хязгаарлалаа сулруулж чадвал Америкаас Хятадад гаргах экспортын хэмжээ ихээхэн нэмэгдэх төдийгүй Хятад Америкийн худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулж чадах юм гэжээ.
Энэ оны 8-р сард АНУ-аас Хятадад "301 шалгалт" хэмээгчийг албан ёсоор хэрэгжүүлэв, энэ нь даруй Америкийн "1947 оны худалдааны хууль"-ийн 301 заалтын дагуу, технологи шилжүүлэх, оюуны өмчийн эрх болон иновакын салбартай холбогдсон нөхцөлд Хятад улсад худалдааны шалгалтыг албан ёсоор хэрэгжүүлэх явдал юм, ингээд Америк ганц талаасаа арга хэмжээ авснаар, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг хохироох болно хэмээн олон салбарынхан сэтгэл зовж байна. Америкийн худалдааны төлөөлөгч асан хатагтай Баршефски тун саяхан цохон тэмдэглэхдээ, худалдааны ивээх үзлийг хэрэгжүүлж болохгүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Хятад болон Америк хоёр орон, дэлхийн засаглалын системд цөм маш чухал хариуцлага үүрэглэж байгаа учир харилцан ашиг тустай хоёр талт харилцаа байгуулах шаардлагатай юм, харин ивээх үзэл бол хоёр орны хамтын дайсан мөн" гэжээ.
Мэргэжилтэн үзэхдээ, энэ удаа Трамп Хятадад айлчилснаар, Хята, Америк улам шударга мөртөө харилцан ашигтай хоёр талт худалдааны салбарт нэн олон нийтлэг ойлголттой болж чадах юм гэжээ.
