solongonews
Хилээр орж ирэх хүмүүст авах урьдчилан сэргийлэх хяналтын талаар танилцуулав
2023-01-06 17:37
Гадаад Харилцааны Яамнаас 01-р сарын 08-ны өдрөөс хилээр орж ирэх хүмүүст авах урьдчилан сэргийлэх хяналтын талаар танилцуулав.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 01-р сарын 04-ний өдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр 01-р сарын 08-ны өдрөөс эхлэн "Ковид-19" вирусний халдварыг В ангилалд оруулан В зэрэглэлийн хяналт тавих шийдвэрийн дараа хилээр орж ирэх хүмүүст авах урьдчилан сэргийлэх хяналтын талаар танилцуулав.

Тэрээр хэлэхдээ "Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдэл”-ийн дагуу 01-р сарын 08-ны өдрөөс эхлэн БНХАУ руу зорчих иргэд 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдан сөрөг хариу гарсан тохиолдолд БНХАУ-д зорчиж болох ба манай улсын Элчин Сайдын Яам болон гадаадад суугаа Консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар тус хариуг бүртгүүлэх боломжтой. Хэрэв эерэг гарсан тохиолдолд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гарсны дараа БНХАУ руу зорчиж болно".

Тэрээр мөн хэлэхдээ "Хилээр нэвтэрч орсон бүх иргэдийг нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүйгээр тус улсын хил, боомтуудаар нэвтрэх үед эрүүл мэндийн мэдүүлэг нь тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчөөгүй тохиолдолд хэвийн нэвтрүүлэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн иргэдэд гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой" гэв.

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : xinhua
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл