
03-р сарын 26-нд Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2018 оны Хятадын хөгжлийн дээд форумд оролцсон гадаадын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.
Ли Кэчян асуултад хариулахдаа: - Хятад, Америкийн эдийн засаг худалдааны цар хүрээ хөгжиж, өнөөгийн хэмжээнд хүрсэн нь зах зээлийн хүч, худалдааны дүрэмд түшиглэснээс болсон юм. Мөн чанартаа харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн явдал юм. Худалдааны дайн хийвэл, хэн нь ч ялахгүй. Худалдааны тэнцвэргүй асуудал оршиж буйн хувьд, Хятад, Америк хоёр тал бодит, оюунлаг байр суурийн дагуу, ихийг бүтээн хэмжээг нэмэх замаар худалдааны тэнцвэрийг ахиулж, хэлцэл зөвшилцлийг баримтлан, санал зөрөлдөөн, зөрчил маргааныг зохицуулах ёстой гэжээ.
