solongonews
Хүчтэй шороон шуурга дэгдэж буйн шалтгааны тухай ярьжээ
2021-05-08 15:59
Төвийн Цаг уурын товчооны мэргэжилтэн Хятадын олон бүс нутагт хүчтэй шороон шуурга дэгдэж буйн шалтгааны тухай ярьжээ.

“05-р сарын 01”-ний амралтын дараах ажлын эхний өдөр Бээжин хотыг багтаасан Хятадын хойд бүс нутаг дахиад л шороон шуургатай тулгарсан. Төвийн Цаг уурын товчооноос 05-р сарын 06-ны орой шороон шуурганы цэнхэр өнгийн анхааруулга зарлаж, 05-р сарын 06-ны 20:00 цагаас 05-р сарын 07-ны 20:00 цаг хүртэл Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг 13 газарт шороон шуурга дэгдэн, Өвөр Монголд хүчтэй шороон шуурга босно гэж мэдэгджээ.

Энэ жил хойд бүс нутагт яагаад шороон шуурга ихтэй байгаа вэ? Төвийн Цаг уурын товчооны холбогдох ажилтны хэлснээр энэ нь хүйтэн агаар, хүчтэй салхинаас голлон шалтгаалдаг байна. Сүүлийн үед Евразийн дунд болон өндөр өргөргийн бүсийн хүйтэн агаар идэвхжиж, урагшаа үргэлжлэн нөлөөлж байгаа бөгөөд үүний нөлөөнд Бээжин хот энэ сарын 06-наас 08-ны өдрүүдэд салхи шуургатай байх бөгөөд 05-р сарын 06-ны өдөр хамгийн хүчтэй үе нь өнгөрчээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл