solongonews
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт Ли Кэчяны Европт хийх аяллын чухал агуулга болно
2017-11-22 18:07
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 26-нд Унгарын Будапешт хотод хүрэлцэн очиж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын VI уулзалтад оролцон, Унгарт албан ёсны айлчлал хийнэ.

 Мөн Оросын Сочи хотод болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хуралд оролцоно. 21-нд Хятадын ГХЯ-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр, Ли Кэчяны энэ удаагийн айлчлал Хятад-Төв, Зүүн Европын хамтын ажиллагааг дахин шинэ шатанд гаргаж, Хятад, Унгарын харилцаа, ШХАБ-ын цаашдын ажлын талаар авч хэлэлцэн, талуудын “нэг бүс нэг зам”бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулах зэрэг үйл явдал энэ айлчлалын онцлог тал болно хэмээн Хятадын талын холбогдох албаны хүн танилцуулжээ. 

2012 онд Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм байгуулсан нь Хятад-Төв, Зүүн Европын 16 орны хамтарч байгуулсан хамтын ажиллагааны чухал индэр бөгөөд үүнийг "16+1-ийн хамтын ажиллагаа” хэмээн нэрлэсэн юм. Энэ онд Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалт "16+1-ийн хамтын ажиллагаа"-г эхлүүлсний 5 жилийн ой тохиож байна. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван Чао танилцуулахдаа, энэ удаагийн уулзалт өнгөрсөн 5 жилийн "16+1-ын хамтын ажиллагаа" -ны үр дүнг бүх талаар тодорхойлж, дараачийн үе шатны хамтын ажиллагааны удирдах зарчим, хөгжлийн чиг хандлага, практик арга хэмжээг цаашид дэвшүүлэх болно гэжээ.    

Дурдууштай нь "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын чухал бүсийн хувьд, Төв, Зүүн Европын орнууд "Нэг бүс нэг зам" санаачилгыг өргөнөөр хүлээн авч байна. 16 орны 13 нь Хятадтай “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ удаагийн удирдагчдын уулзалт Хятад, Төв, Зүүн Европын орнуудын “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хүрээн дэх хамтын ажиллагааг улам ахиулах болно гэж Ван Чао илэрхийлжээ.

Ван Чао : Өдгөө Хятад улс нэгэнт Төв, Зүүн Европын 13 оронтой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, энэ удаад Будапешт дахь удирдагчдын уулзалтын үеэр бид бусад 3 оронтой “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт Төв, Зүүн Европын 16 оронтой гарын үсэг зурах асуудлыг биелүүлэх болно. Бид Төв, Зүүн Европын орнуудтай хамтдаа хичээж, "16+1 хамтын ажиллагаа”-г “нэг бүс нэг зам”-ын Европын эдийн засгийн бүстэй уялдуулна. Мөн энэ үйл явцад бусад оронтой бодлогын ашиг шимийг хуваалцаж, хамтын ажиллагааны нөөцийг өргөтгөн, “16+1 хамтын ажиллагаа”-г тогтвортой хөгжүүлэх болно гэжээ.

Үүнээс гадна, уулзалтын үеэр, 17 орны удирдагчид бас дэд бүтцээр холбогдох, худалдаа, банк санхүү, шинжлэх ухаан технологийн салбарт шинийг зохион бүтээх зэрэг хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцэх бөгөөд “Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны Будапештын хөтөлбөр", Будапештын уулзалтын ололт амжилтын жагсаалт, “16+1 хамтын ажиллагаа”-ны 5 жилийн ололт амжилтын жагсаалт зэрэг чухал баримт бичгийг нийтлэх болно.

Ли Кэчяны Унгарт хийх гэж буй албан ёсны айлчлал бол энэ удаагийн Европ дахь айлчлалынх нь хоёр талын чухал хөтөлбөр юм. 6 жилийн дараа Хятадын ерөнхий сайд Унгарт дахин айлчилж байгаагаар барахгүй энэ оны 5-р сард Хятад, Унгар хоёр орон хоёр талын харилцааг бүх талын стратегийн түншийн харилцаа болгон шат ахиулсны дараа Хятадын ерөнхий сайд анх удаа айлчилж буй юм. Хятад улстай "нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан Европын анхны орон болсны хувьд сүүлийн жилүүдэд, Унгар, Хятадын “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа хөгжиж байна. Унгар-Сербийн төмөр зам зэрэг иж бүрэн, чухал төслүүд урагштай ахиж байна гэжээ.

Ван Чао : Ли Кэчян Унгарын удирдагчидтай хамт хоёр талын харилцаа, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Хятад улс болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа, Хятад, Европын харилцаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцож, Хятад, Унгарын харилцааны цаашдын хөгжил, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд удирдамж гаргах юм. Хоёр тал мөн стратегийн харилцаа, худалдаа эдийн засаг, цахим худалдаа, банк санхүү, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбарын албаны болон бизнесийн хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үзэг зурна”гэжээ.

11-р сарын 30-наас 12-р сарын 1-нд ОХУ-ын Сочи хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн XVI хурал  болно. Энэ бол энэ жилийн 6-р сард ШХАБ-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистаныг албан ёсоор элсүүлж, Хятад улс ШХАБ-ын дарга орон болсноос хойш болж буй ерөнхий сайд нарын анхны хурал юм. Тус хурлаар шинэ гишүүн элсүүлснээс хойш тус байгууллагын олон салбарын хамтын ажиллагааны нөөц хүчийг хэрхэн нээх асуудлыг судлах гэж байгаагаараа олны анхаарлыг татаж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл