solongonews
Зургаа дахь CIIE-д оролцохоор 300 гаруй аж ахуйн нэгж гарын үсэг зурлаа
2023-01-11 11:26
Зургаа дахь CIIE-д оролцохоор 300 гаруй аж ахуйн нэгж гарын үсэг зурлаа.

Зургаа дахь CIIE-ийн бэлтгэл ажлыг бүрэн сурталчилж, Хятадын үндэсний цогц үзэсгэлэн оффлайн зохион байгуулагдах төлөвтэй байна. Мөн 300 гаруй аж ахуйн нэгж бизнес үзэсгэлэнгийн гэрээнд гарын үсэг зурлаа. Сурвалжлагч 09-нд болсон "Хятадын олон улсын импортын экспогийн нөлөөллийн 5-р тайлан" болон CIIE Энтертайнмент бизнес үзэсгэлэнгийн 6-р үзэсгэлэнгийн гарын үсэг зурах ёслолоос энэ талаар мэдэж авлаа.

Хятадын олон улсын импортын экспогийн товчооны ерөнхий захирлын орлогч Сун Ченгхай хэлэхдээ "Энэхүү арга хэмжээний дагуу энэ оны 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотод зургаа дахь CIIE зохион байгуулагдах юм. Энэ нь үндэсний цогц үзэсгэлэн,бизнес үзэсгэлэн, Хончяогийн форум, мэргэжлийн дэмжих үйл ажиллагаанаас бүрдэнэ" гэжээ.

"Хятадын олон улсын импортын 5-р экспо"-д гаргасан "Харилцаа холбооны нөлөөллийн тайлан"-д дурдсанаар, CIIE-ийн 5-р экспогийн нийт үзүүлэлт 5.6 тэрбум дахин давсан бөгөөд экспогийн нийт үзүүлэлт сүүлийн 5 жилд 10 тэрбум дахин давсан байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл