solongonews
Хятад, Герман дэлхийг эерэг эрч хүчээр хангах хэрэгтэй
2018-06-01 10:40
Хятад, Герман дэлхийг эерэг эрч хүчээр хангах хэрэгтэй.

Орон нутгийн цагаар 5-р сарын 31-нд Берлин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Германы Гадаад харилцааны сайд Хайко Маастай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа: Одоо олон улсын байдалд урьд өмнө байгаагүй гүнзгий өөрчлөлт гарч, халуун цэгийн олон хүндрэлтэй асуудал үүсэж байна. Мөн ганц талын болон худалдааг ивээх үзэл газар авч эхэллээ. Хятад, Герман хариуцлагатай улс, бүх талын стратегийн түншийн хувьд дэлхийг эерэг эрч хүчээр хангах хэрэгтэй гэжээ.

Ван И: Энэ оны 3-р сард, Хятад, Герман хоёр орон аль аль нь шинэ засгийн газраа эмхлэн байгуулсан тул хоёр тал олон салбарт хэлхээ холбоогоо нягтруулж, ялангуяа олон улсын тогтворгүй байдалд зохицуулалтаа эрчимжүүлэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, бүх төрлийн өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулах хэрэгтэй. Иймээс хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоо, механизмын яриа хэлцлээр удирдуулах хэрэгтэй. Саяхан канцлер Маркель Хятадад амжилттай айлчилж, Хятад, Германы харилцааны дээд түвшинг харууллаа. Энэ оны 7-р сард Берлин хотноо Хятад, Германы засгийн газар хоорондын V зөвшилцөл зохион байгуулж, Хятад, Германы хамтын ажиллагаанд шинэ агуулга нэмэрлэх болно гэжээ.

Тэрээр: Германы тал "Нэг бүс нэг зам” санаачилгад нээлттэй байр суурь баримталж буйг Хятадын тал сайшааж, Герман улс бодит хамтын ажиллагааны төслөөр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг сайшаана. Бид хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримтлан хоёр талын аж ахуйн нэгжүүдэд гурван талын хамтын ажиллагаа өрнүүлэх индэр гаргаж өгнө. Хамтдаа боломж гаргаж, зах зээлээ яаралтай тэлж, бялуугаа томруулах хэрэгтэй юм гэжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл