Өнгөт ертөнцтэй танилцаарай
2020-05-07 16:59
Өнгөт ертөнцтэй танилцаарай!
Доорх өнгөт ертөнц бол Чүнчин хотын Шапинбэй дүүргийн нэг өнцөг. Сүүлийн саруудад энд зураг авах хүмүүс олон болов. Энэ газрын жижигхэн гудамжаар аялбал өнгөт үлгэрийн ертөнцөд ирсэн мэт мэдрэмж танд төрөх болно.
Уг нь эдгээр нь нураах шаардлагатай байшингийн төлөвлөгөөнд орсон ч 2019 оны сүүлээр орон нутгийн нэгэн хоолны газраас санаачлан Сычуаны Дүрслэх урлагийн академийн мэргэжлийн багийг урьж дүр төрхөд өөрчлөлт хийхийг зорьсон байна.
Мэдээжийн хэрэг эдгээр нь бизнесийг сурталчлах зорилгоор бүтээжээ. Бараг хагас жилийн дараа гэхэд өнгөт ертөнц болон хувирч интернэтээр олны анхаарлын төвд орж, жуулчид ялангуяа залуус энд ирж сонирхох болсон байна.







Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
