
Уралдаан “Шинэ цаг, шинэ урсгал, шинэ амьдрал” гэх гол сэдвээр 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, бүртгүүлэх, бүтээл бүртгэх, тайлбар хийх, анхан шатны шалгаруулалт зэрэг дарааллаар 234 оролцогчийн 1417 бүтээлээс 100 оролцогчийн 698 бүтээлийг шалгаруулж, эцсийн шатанд оролцуулсан байна. Эцсийн шатанд 61 оролцогчийн 382 хувцас загварын бүтээл болон 41 малгайг дэлгэн үзүүлж байгаа аж.
Насанд хүрэгчдийн багт 40 оролцогч, оюутны багт 21 оролцогчийн бүтээл шалгарчээ.








Уралдааны үзэсгэлэн болон шагнал гардуулах ёслол 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөр Монголын экспортын ордонд зохиогдох бол шилдэг бүтээлүүдийг 08 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Өвөр Монголын соёлын аж үйлдвэрлэлийн III үзэсгэлэнд дэлгэж, 08 дугаар сарын 11-ний өдөр монгол үндэстний хувцас загварын талаар монгол, хятад хэлээр тусгай сэдэвт илтгэл зохиох аж.
