solongonews
Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх суурийг бататгана
2022-01-12 11:51
Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх суурийг бататгана.

Таклимаканы элсэн цөлийн захад орших Шиньжяны Моюү шянь нь хүн бүрд ногдох тариалангийн талбай багатай, аж үйлдвэрийн үндэс суурь муутай, ядууралд нэрвэгдсэн улсын зэрэглэлийн шянь байсан юм. Сүүлийн жилүүдэд Моюү шянь нь аж үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхэц болох хөрөнгө оруулалтыг татаж, аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгож, орон нутгийн нөхцөл байдалд тохирсон орчин үеийн аж үйлдвэрийн системийг идэвхтэй байгуулж, оймс, цахилгаан барааны бүхэл бүтэн аж үйлдвэрийн хотын паркийг бий болгож, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

Моюү шяний аж үйлдвэрийн хотын паркад өнөөг хүртэл оймс, электрон тоног төхөөрөмж, хувцас, гутал, алт боловсруулах зэрэг үйлдвэрүүдийг хамарсан 17 аж ахуйн нэгж суурьшиж, 3000 гаруй ажлын байр бий болжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл