Хятадын Хааны ордны дээд сургуулийн захирал Шань Жишян Хятадын үзэсгэлэнт бүсийн бүтээлч хөгжлийн 5-р форум ба Хятадын аялал жуулчлалын бүсийн холбооны удирдах зөвлөлийн 2-р удаагийн 5 дахь хурлын үеэр хэлэхдээ: - Соёлын дурсгалт зүйлийн талаар өнгөрсөнд нэг газар, нэг хэсэг, нэг гүүр, нэг суварга, эртний нэг барилгын цогцолбор гэх мэтээр хамгаалж байсан бол өдгөө үзэл ойлголт өөрчлөгдсөн байна. Тухайлбал түүх байгалийн өвийг хамгаалахад хүмүүсийн амьдралын орон зайг ч хамгаалах ёстой. Тухалбал орд харш, сүм хийд, дурсгалт барилгуудаас хүмүүсийн оршин амьдардаг байшин, ажиллаж байсан үйлдвэр, зээл гудамж, тосгон суурин зэргийг бүгд хамгаалах ёстой гэж үзэж байна гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, өмнө нь Тайшань уулын асгаа хадны чулуун сийлбэрийг хамгаалж байсан бол чулуун сийлбэр нь уулаас салж болшгүй, чулуун сийлбэр бичгийн агуулга нь Тайшань уулын соёлоос салж болшгүй учраас Хятад улс Тайшань уулыг бүхэлд нь төсөл болгож, дэхийн соёл байгалийн өв болгох өргөдлийг анх өгсөн юм. Хятад улс бол дэлхийн өвийн тоо хамгаас хурдан нэмэгдэж буй улсын нэг бөгөөд байгалийн өв, соёл байгалийн өвийн тоогоор дэлхийд түрүүнд орж байгаа юм.
Хятадын үзэсгэлэнт бүсийн бүтээлч хөгжлийн 5-р форум ба Хятадын аялал жуулчлалын бүсийн холбооны удирдах зөвлөлийн 2-р удаагийн 5 дахь хурал 07-р сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд болж, үзэмжит бүсүүд ажил үйлдвэрлэлээ сэргээх явцад бүтээлч ажиллах бөгөөд соёл байгалийн өвийг давхар хамгаалах зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.
