solongonews
2020 оны эцсээр нийт иргэдээ ядуурлаас ангижруулна
2020-12-02 15:56
2020 оны эцсээр нийт иргэдээ ядуурлаас ангижруулна.

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх хэвлэлийн алба 12-р сарын 02-нд хэвлэлийн бага хурал хуралдуулж, Хятад улс ядуурлыг буруулах, дахин ядуурахаас сэргийлж буй тухайгаа танилцуулжээ.

Төрийн зөвлөлийн Ядуурлыг буруулах албаны дэд эрхлэгч Өү Чинпин, “Энэ жил бол ядуурлаас ангижруулах зорилтыг биелүүлэх зангилгаа он жил байж, өнгөрсөн сар үндэсний хэмжээнд үлдээд байсан хамгийн сүүлчийн 52 хошуу шянь ядуурлаас ангижирснаар, өмнө нь тогтоогоод байсан нийт 832 хөгжлөөр тааруу ядуу хошуу шянь бүгд ядуурлаас ангижирсан юм. Одоогийн байдлаар оны эцэс гэхэд үндэсний хэмжээнд нийт иргэдээ ядуурлаас гаргах боломжтой” гэжээ.

Тэрээр ядуурлаас ангижруулах ажлын зорилтот үүрэг биелэгдэх дөхөхийн хирээр иргэд олон 2020 оноос хойших холбогдох бодлогод ихэд анхаарал хандуулж, ядуусыг тэтгэх ажил зогсохоос болж хүмүүс дахин ядуурч мэдэхэд санаа зовж байна. Мэдээж зарим бүс нутгийн бие даан хөгжих чадамж нь мөн хүрэлцэхгүй бөгөөд хөгжлийн дэд бүтэц нь хоцрогдонгуй болохоор холбогдох бодлогын залгамж чанарыг батлах нь ихэд чухал юм. Олон төрлийн хүчин зүйлийн улмаас одоогийн хэрэгжүүлж буй стандартаас ялимгүй дээгүүр амьжиргаатай иргэд дахин ядуурах эрсдэл оршсоор байна. Тиймээс эрхбиш ядуурлаас буруулах бодлого, ажлыг чансаатай хэрэгжүүлсэн үндсэн дээр холбогдох хяналтын механизмыг хэрэгжүүлж, ядуурлаас ангижруулах үйлсийн ололт амжилтыг бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл