solongonews
Америк Япон нь олон улсын хамтын нийгэмлэгийг төлөөлж чадахгүй
2021-04-21 10:40
- Дэлхий дээр зөвхөн нэг л систем байдаг, тэр бол НҮБ-аар төв болгосон олон улсын систем юм. Зөвхөн нэг л иж бүрэн дүрэм байдаг, тэр бол НҮБ-ын дүрмээр үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн дүрэм юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-ний өдөр Америк, Японы удирдагчдын уулзалтын Хятадтай холбоотой асуудлаарх хамтарсан мэдэгдэлд чиглүүлэн хэлэхдээ:

- Америк, Япон нь олон улсын хамтын нийгэмлэгийг төлөөлж чадахгүй. Хүний эрхийн асуудлаар Япон, АНУ нь хятадын ард түмэн болон дэлхийн ард түмэнд өртэй. АНУ, Япон улс цар тахалтай тэмцэх ажлыг улс төрд ашиглахаа зогсоох ёстой гэжээ.

Ван Вэньбинь тухайн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:

- Дэлхий дээр зөвхөн нэг л систем байдаг, тэр нь даруй НҮБ-аар төв болгосон олон улсын систем юм. Зөвхөн нэг л иж бүрэн дүрэм байдаг, тэр нь даруй НҮБ-ын дүрмээр үндэс суурь болгосон олон улсын харилцааны үндсэн дүрэм юм. 66 жилийн өмнө, Бандунгийн хурал нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндэс суурин дээр улс хоорондын харилцааг зохицуулах арван зарчмыг дурдсан байна, өнөөг хүртэл тэр нь олон улсын харилцааны бодит ажиллагааг удирдахад маш чухал бодит ач холбогдолтой хэвээр байсаар юм. Хагацалгүй эвтэй байж, түрэмгий бус эрх тэгш байж, сөргөлдөхгүйгээр хамтран ажиллах нь сая цаг үеийн хөгжлийн урсгалтай нийцэж, бодит түүхийн шалгалтыг даван туулж чадна гэдгийг энэ нь бүрэн харуулж байгаа юм гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл