solongonews
Гэрийн үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна
2018-07-16 21:14
Гэрийн үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна.

Хятадын Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэнгээс гаргасан "Хятадын гэрийн үйлчилгээний салбарын хөгжлийн тайлан 2018"-д, Хятадын гэрийн үйлчилгээний салбар тасралтгүй өргөжиж, олон жил дараалан 20 гаруй хувиар нэмэгдэж байна  хэмээн тэмдэглэжээ. 
 2016 онд гэрийн   үйлчилгээний салбарт 25 сая гаруй хүн ажиллаж байсан бөгөөд Хятадын ажлын   байртай нийт хүний 3.3 хувийг эзэлсэн юм. Гэрийн үйлчилгээний холбогдох дүрэм, мэргэжлийн бүтээн байгуулалт илэрхий үр дүнд хүрч, үйлчлэгчийн ажил мэргэжлийн   түвшин ихээр дээшилсэн байна. 
Сүүлийн жилүүдэд  "интернет+” салбар байгууллагатай хамтарсан ажил эрхлэх загвар гарсан нь гэрийн үйлчилгээний салбарт их нөлөөлж байна. Ахмад настны тоо түргэн нэмэгдсэн, мөн  хоёр дахь хүүхдийн бодлого хэрэгжүүлснээс хойш ахмад настан, нялх хүүхдийг харж   асрах салбар ирээдүйд түргэн нэмэгдэх хандлагатай байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл