
Бээжин хотын барилгын компаниуд гар утасны программд суурилсан ухаалаг систем бүхий барилгууд барьж эхэлсэн бөгөөд эдгээр нь хүний царай таних систем зэргээс бүрдсэн байна. Ухаалаг барилгын программ нь барилгын талбайд ажиллаж буй ажилтнуудын ажлын явц болоод царайг таних системийн тусламжтай тухайн ажилтны үндсэн мэдээллийг нээж илрүүлэх зэрэг үйлдэлтэй аж. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд барилгын ажилтан нь шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа хамгаалалтын дуулгаа өмсөөгүй тохиолдолд сэрэмжлүүлэг дохио өгөх зэрэг олон үйлдэл үзүүлэх чадвартай юм. Нэг ёсондоо ухаалаг барилга нь тархитай бөгөөд үүнд аюулгүй байдлыг хангах, чанарын хяналт, ажилтнуудын үндсэн мэдээлэл гээд маш олон зүйл багтдаг гэж ухаалаг барилга төслийн инженер сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
