Бээжин хот “Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд хаягдал усыг цэвэрлэх, нөөцийг ашиглах хөгжлийн төлөвлөгөө"-ний шаардлагын дагуу Бээжин хот үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний усыг дахин боловсруулсан усаар орлуулахыг ахиулж, хотын янз бүрийн хэрэгцээ, тохижилт, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын усыг бүрэн хангах, солих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно гэжээ. Үүнд аж үйлдвэрийн салбарт, Бээжин хот аж үйлдвэрийн шинэ усны хэрэглээ болон 10 мянган юанийн үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн усны хэрэглээг хатуу хянаж, дахин боловсруулсан усыг аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн гол усны эх үүсвэр болгон ашиглах ажлыг ахиулах болно. Бээжин хот усны нөөцөөр дутмаг хот юм. Нэг хүнд ногдох жилийн усны нөөц ердөө 150 шоо метр буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 300 шоо метр усны хэт хомсдолын стандартаас хамаагүй доогуур байна.
"Бохир хаягдал усыг дахин ашиглах" нь Бээжингийн хувьд нийслэлийн усны экологийн орчныг сайжруулах, нийслэлийн усны нөөцийн аюулгүй байдлыг хангах, хотын тогтвортой хөгжил, экологийн бүтээн байгуулалтыг дэмжих чухал арга бөгөөд гарцаагүй сонголт болжээ. 2013 оноос хойш Бээжин хотод шинээр баригдсан бүх цэвэршүүлсэн ус, шинэчлэгдсэн цэвэрлэх байгууламжийн бохирын гол үзүүлэлтүүд нэг дор гадаргын усны IV зэрэглэлийн стандартад хүрч, дахин боловсруулсан усны хэрэглээний талбар үргэлжлэн өргөжиж, ашиглалтын түвшин ихээхэн сайжирсан бөгөөд ногоон байгууламж, машин угаах, жорлон цэвэрлэх гэх мэт ажлыг шат дараатайгаар нэвтрүүлсэн байж, гол нуурын орчин, зам усжуулалт гэх мэт талаар ч ихээхэн ашиглах болсон байна.
2021 онд Бээжин хотын дахин боловсруулсан усны хэрэглээ 1.2 тэрбум шоо метрт хүрч, Бээжингийн жилийн нийт усны нөөцийн 30 орчим хувийг эзлэх болжээ. Бээжингийн Усны хэрэг эрхлэх газрын холбогдох хүний мэдээлснээр, 2021 онд Бээжин хотын үйлдвэрийн дахин боловсруулсан усыг ашиглах хэмжээ 67 сая 540 мянган шоо метр болж, найман том дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан станц зэрэг эрчим хүчний аж үйлдвэр бүгд дахин боловсруулсан усыг ашиглах болж, үйлдвэрлэлийн усны хэрэглээний дарамтыг ихээхэн буруулсан гэжээ.
“Арван дөрөвдүгээр 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Бээжин дахин боловсруулсан ус ашиглалтын талбай, цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, боловсруулсан усыг аж үйлдвэрийн үйлдвэрлэл, хотын төрөл бүрийн хэрэглээ, экологийн орчинд нэн тэргүүнд анхаарч, боловсруулсан ус дамжуулах, түгээх төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна,гол үйл ажиллагааны чиглэлүүд болон гол аж үйлдвэрийн төслүүдэд, мөн "гурван хот, нэг дүүрэг" зэрэг гол чухал бүсүүдийн хийн түлшээр ажилладаг цахилгаан станц, ариун цэврийн байгууламжийг шатаах үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн гол төслүүдийн усан хангамжийг батална.
