Хятадын олон улсын импортын 3-р удаагийн экспо Шанхай хотноо болж байна. COVID-19 цар тахал дэлхийд түгэн дэлгэрч буй нөхцөл байдалд, гуравдугаар улиралд Хятад улсын хэрэглээний зах зээл сөрөг байснаасаа эерэг үзүүлэлттэй болж, дэлхийн хэмжээнд авч хэлсэн ч урьдчилан сэргэн нэмэгдсэнээр, энэ удаагийн импортын экспогийн хилийн чанадын үзэсгэлэнд оролцогч бизнес нэгжүүд Хятад улсын хэрэглээний зах зээлийн боломжийг улам сайнд үзэж байна. Тэд Хятад улсын хэрэглээний эрэлт хэрэгцээ шат ахиж буй болон хэрэглээний шинэ чиг хандлагыг анхааралдаа авч, импортын экспод маш олон бүтээгдэхүүнээ дэлхийн болон Хятад улсын зах зээлд анх удаа танилцуулж, Хятад улсын зах зээлд хөл тавьж байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, эхний гурван улиралд Хятад улсын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 27 их наяд 332.4 тэрбум юаньд хүрч, үүний дотор гуравдугаар улирал дахь нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 0.9 хувиар нэмэгдэж, улирлын өсөлтийн хэмжээ нь оны дотор анхдагч удаа эерэг өсөлттэй болов. Дэлхий нийтэд хараагаа хандуулж, цар тахлын нөхцөл байдалд Хятад улсын хэрэглээний зах зээл мөн урьдчилан сэргэн нэмэгдэж, энэ нь үндэстэн дамнасан компаниудын Хятад улс дахь хөрөнгө оруулалтын хөгжлийн итгэлийг нэн илүү нэмэгдүүлсэн байна.
Үзэсгэлэнд оролцогч хилийн чанадын бизнес нэгжүүдийн үзэж байгаагаар, Хятад улсын хэрэглээний боломж цаашид улам өргөжих болно, цаашид ч Хятад улсын хэрэглээний зах зээлийг сайнд үзэх бөгөөд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлнэ гэжээ.
