НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газрын 22-нд нийтэлсэн "2016 оны Хятадын хүн төрөлхтний хөгжлийн тухай тайлан"-д онцлохдоо, Хятадын хүний хөгжил сүүлийн жилүүдээс асар их ахиж дээд зэрэглэлийн түвшин бүхий орнуудын жагсаалтад орсон байна гэжээ.
Тайланд, 2014 онд Хятадын хүний хөгжлийн үзүүлэлт 0.727 хүрч, 188 улс орон, бүс нутгийн дунд 90-р байранд жагсаж, дээд түвшин бүхий орнуудын жагсаалтад орсон байна.
Тайлан хүний хөгжлийн үзүүлэлтийг баримт бичиг, эдийн засгийн орлого, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин зэрэг 3 талыг харж гаргасан бөгөөд Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдалд системтэй судалгаа, үнэлгээ хийжээ. Хурдтай хөгжиж байгаа эдийн засгийн өсөлт нь Хятадын хүн төрөлхтний хөгжлийн ахицад маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Хятадын нийгмийн бодлогын шинийг бүтээх талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэж тайланд тэмдэглэжээ.
