БНСУ-ын ГХЯ-ны урилгаар ХКН-ын Төв хорооны Намын дээд сургуулийн байнгын орлогч захирал Хэ Итин ХКН-ын XIX их хурлын үр дүнг танилцуулах багийг ахлан 11 дүгээр сарын 21-нээс 23-нд БНСУ-д айлчлав. Айлчлалын үеэр БНСУ-ын парламент, улс төрийн намууд, төрийн удирдагчидтай уулзаж, эрх баригч болон сөрөг хүчний төлөөлөгчид, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдад ХКН-ын XIX хурлыг танилцуулах тусгай сэдэвт хурал хийж, хурлын байдал, ач холбогдлыг танилцуулжээ.
БНСУ-ын тал ХКН-ын XIX их хурал амжилттай өндөрлөсөнд баяр хүргэж, их хурал дэлхий нийтэд чухал нөлөө үзүүлж буйг сайшаан, энэ удаагийн айлчлал БНСУ-ын ард иргэдэд ХКН-ын XIX их хурал, Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай ойлголтыг нэмэгдүүлж чадсан хэмээн онцлоод Хятад, БНСУ-ын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна.
