solongonews
Юаний интернационалчлалын шинэ боломж ирж байна
2016-10-21 11:14
Хятадын Ардын сайтын гадаад дахь хэвлэлд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлснээр энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Хятадын юань нь АНУ-ын доллар, евро, Японы иень, Их Британий фунт стерлингтэй хамт олон улсын валютын сангийн зээлийн тусгай эрхтэй нөөцийн сагсанд албан ёсоор орсон бөгөөд 10,92 хувийн эрхийг эзлэн АНУ-ын ам.доллар болон еврогийн дараа гуравдугаарт, Японы иень, Их Британийн фунт стерлингийн урдуур орсон байна.

        Юань олон улсын валютын санд орсны үндсэн шалтгаан нь Хятадын эдийн засгийн урт хугацааны турших хөгжил болон Хятадын баримталсаар ирсэн банк, санхүүгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн нээлтийг өргөжүүлэх бодлогоос үүсэлтэй бөгөөд мөн энэ нь олон улсын хамтын нийгэмлэгээс сүүлийн жилүүдэд хэлсээр ирсэн банк санхүүгийн дэглэмийг шинэчлэн, валютын системд өөрчлөлт хийх урианы нэгэн ёсны биелэл болж байна. Юаний оролцоо нь ОУВС-ийн төлөөлөл шинж, тогтвортой байдал болон татах хүчийг нэмэгдүүлж, олон улсын валютын системийн төрөл болон олон улсын банк санхүүгийн дэглэмийн зохицуулалтыг түргэсгэнэ.

        Мэдээж, юань нь ОУВС-нд орсон тэмдэглэлт үйл ажиллагааны зэрэгцээ түүний үүрэг хариуцлага ч нэмэгдэн, АНУ-ын ам.доллар, евротой хамт асар их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Юаний интернационалчлалын замд эрхбиш хэт өөдрөг санах, хэт магтах болон удаашрах зэргээс татгалзах хэрэгтэй.

        Нэг. Тусгай эрх нь гуравдугаарт байрласан ч гэсэн тус тус 41,73 болон 30,93 хувийн эрхтэй ам.доллар, еврогоос мөн асар хоцорч байна. Статистик  мэдээнээс үзэхэд одоогийн байдлаар дэлхийн валютын нөөцөд юаний эзлэх хувь нь хоёр хувьд ч хүрэхгүй. Улмаар Хятад улс нь зээлжих тусгай эрхийн хэрэглээг үргэлжлүүлэн дэмжиж, олон улс орнуудын төв банкны юаний эзэмшлийг нэмэгдүүлэн дэлхийн валютын нөөц дэх хувийн жингээ нэмэгдүүлэх шаардлагатай байна.

        Хоёр. Юань SDR-тaй болсон нь Хятад улс дэлхийн эдийн засаг, санхүүгийн системд нэвтрэн орж, нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болсон гэдгийг л харуулж байгаа учир ердийн сэтгэлгээгээр хүлээж авах учиртай. Сүүлийн жилүүдэд  Хятад улс олон улсын валютын сан, дэлхийн банк зэрэг байгууллагуудын шинэчлэлийг олон талаар дэмжиж, “AIIB” /Азийн Хөрөнгө Оруулалтын Банк/, “Торгоны замын сан” зэрэг платформыг үүсгэн байгуулж, хөгжиж буй улс орнуудын эрхийг дээшлүүлж байна. Иймэрхүү талаас үзвэл юаний STR-тaй болсон нь зөвхөн анхны алхмаа алхсан явдал юм.

        Гурав, Юань анхан шатны гадаад худалдааны төлбөр тооцооны валютаас аажмаар хөрөнгө оруулалтын нөөцийн валют болж, дахин олон улсын гүйлгээний валют болж дэвшсэн нь юаний интернационалчлалын үндсэн явц юм. Юань SDR-тaй  болсон боломжоор Хятадын санхүүгийн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй.

        Дөрөв. Олон жилийн туршид улс орнуудын төв банк, байгууллагууд Хятад улсын эдийн засгийн нэмэгдлээс үр ашиг хүртсээр ирсэн. Улмаар юань нь SDR-тaй болсноос хойших юаний интернационалчлалын үндэс нь мөн Хятад улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг баталж, улсын ерөнхий хүчийг дээшлүүлэхэд оршиж байна.

        Хятад улс дэлхийн эдийн засгийн төв байранд алхам алхмаар ойртож байна. Улмаар юань ч идэвхжиж буйн нэгэн тусгал нь “Нөөцийн сагс”-нд орсон явдал юм. Хятад улс нь энэхүү боломжийг ашиглан санхүүгийн шинэчлэлээ үргэлжлүүлж, дэлхийн зах зээлийг эрчимтэй удирдахын зэрэгцээ санхүүгийн эрсдэлээс сэргийлж, эцэст нь олон улсын санхүүгийн гүйлгээн дэх юаний байр суурь эзлэхийг дэлхийн өнцөг булан бүр дэх Хятад хүмүүс хүсэн найдаж байна. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл