solongonews
Ван И Бразилийн Ерөнхийлөгчийн тусгай зөвлөхтэй утсаар ярив
2023-06-29 10:57
Ван И Бразилийн Ерөнхийлөгчийн тусгай зөвлөхтэй утсаар ярив

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны албаны дарга Ван И Бразилийн Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аморимтай утсаар ярьлаа. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Бразилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүчтэй түлхэц үзүүлнэ гэж хоёр тал мэдэгдэв.

  Хоёр тал БРИКС-ийн хамтын ажиллагааны тухайд стратегийн зохицуулалт хийжээ. Ван И:

- БРИКС-ийн хамтын ажиллагаа бол хөгжиж буй орнуудын эв нэгдлийн хамтын ажиллагааны хамгийн чухал индэр, мөн өмнөд бүсийн орнуудыг төлөөлж буй хамгийн гол механизм юм. Тэр нь хөгжиж буй олон орны асар их хүлээлтийг агуулж байдаг. Зуун жил тохиогоогүй өөрчлөлтийн өмнө дэлхий нийт БРИКС-ийн дуу хоолойг илүүхэн сонсож, БРИКС ч илүү их үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байна. Бид БРИКС-ийн механизмыг сайн ажиллуулж, БРИКС брэндийн нэр төрийг өнгөлж, дэлхий ертөнц олон туйлт зарчмаар хөгжих, эдийн засгийн даяаршил болон олон улсын харилцааны ардчиллыг дэмжихэд шинэ хувь нэмэр оруулах үүрэгтэй гэж хэллээ.

Аморим:

- Өнөөгийн нөхцөл байдалд энх тайван тогтвортой хөгжлийг дэмжих БРИКС-ийн үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Хятадын талын том гүрний үүрэг хариуцлага болон нөлөөг Бразил улс дээд зэргээр чухалчилж, Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлжэн, Өмнөд Африкийн дарга орны үйл ажиллагааг хамтдаа дэмжиж, энэ оны БРИКС-ийн удирдагчдын уулзалтыг амжилттай зохион байгуулж, БРИКС-ийн эв нэгдлийг харуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.   

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл