Хятадын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн ерөнхийлөгч Лю Дүө сүүлийн өдрүүдэд хэлэхдээ, өдгөө Хятадын 5G технологийн хэрэглэгчид 110 саяас давж, төлөвлөгөөгөөр 2020 оны эцэс гэхэд 5G технологийн баазыг 600 мянга байгуулж, бүх Хятадын олонх хотыг бүрхэх болно гэжээ.
Тэрээр 09-р сарын 15-нд Хятадын Чунчин хотод болсон 5G технологийн хөгжил шинэчлэлтийн форумд танилцуулж хэлэхдээ, өдгөө 5G технологийн хөгжил нь техникийн судалгаанаас хэрэглээ болон бүх нийтэд хэрэглэх шатанд шилжсэн байна. Энэ оны 08-р сар хүртэлх байдлаар, бүх дэлхийн 24 улс орон болон бүс нутгийн 47 оператор олон нийтэд чиглэсэн бие даасан 5G технологийн сүлжээ байршуулж, туршиж байна гэжээ.
