
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад айлчлах хугацаандаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нартай уулзсан байна. Ли Жихэн мөн Монгол Улсад ажиллаж буй Өвөр Монголын бизнесменүүдтэй уулзан ярилцаж, БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон үг хэлж, БНХАУ (ӨМӨЗО) - Монгол Улс “Бүс ба зам” шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үзэсгэлэн, Хятад-Монголын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийг сонирхон, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн эмчилгээний баг Монгол Улсад ажиллаж буй байдал болон Улаанбаатар хотын аж ахуйн нэгжтэй танилцсан байна.
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Төрийн, Засгийн газрын удирдлага нарт ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар танилцуулж, Өвөр Монгол, Монголын хоорондох солилцоо, хамтын ажиллагааны үр дүнг дурдсан байна. Хоёр тал хоёр орны тэргүүнүүдийн чухал зөвшилцлийн эргэн тойронд ашигт малтмал боловсруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын харилцан холболт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын гэр хорооллыг засан шинэчлэх ажлыг дэмжих, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг талд өргөн хүрээтэй, гүнзгий зөвлөлдсөн байна.
Ли Жихэн хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр орон уул, усаараа залгалдан, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа өнө мөнх. Өвөр Монгол нь дарга Ши Жиньпиний “Үнэнч, итгэлтэй хүртээмжтэй, багтаамжтай” гэх хөрш орны гадаад харилцаанд санал болгосон үзэл баримтлалын хүрээнд Хятад, Монгол хоёр орны тэргүүнүүдийн тохирсон зөвшилцлийг хэрэгжүүлэх, цаашид Монгол Улсын олон салбаруудын хамтын ажиллагааг дэмжих, Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Хятад, Монгол хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинэ, илүү том хувь нэмэр оруулна гэв.
Монгол Улсын талаас илэрхийлэхдээ, Монгол Улсын "Хөгжлийн зам"-ын санаачилга болон “Бүс ба зам”-ын санаачилгын холболт болон Монгол, Хятад, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын явцад Өвөр Монгол нь чухал гүүрийн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын боомтын дэд бүтцээр холбогдох, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил дамнасан аялал жуулчлал зэрэг талд Өвөр Монголтой хамтран ажиллахад бэлэн гэв.
Төлөөлөгчийн баг Сэлэнгэ, Дорноговь аймгуудаар зочилж, Монгол-Оросын хил дээр байрлах Алтанбулаг боомтын эдийн засгийн чөлөөт бүс, Хятад-Монголын хил дээр байрлах Замын-Үүдийн Эдийн засгийн бүстэй танилцан, Эрээн хот болон Дорноговь аймгийн Сайншанд хотын дэд бүтэц, соёл, эрүүл мэндийн нөхөрсөг хамтын ажиллагааны төслийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд оролцон, Сайншанд хот, Замын-Үүд хотод хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмжийг хандивласан байна.
