"Нээлттэй боломжуудыг хуваалцаж, илүү сайн амьдралыг бий болгох" уриан дор Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны II экспо 07-р сарын 25-ны өдөр Хайнань мужийн Хайкөүд нээгджээ. Тус экспо нь 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Өргөн хэрэглээний барааны экспо нь өргөн хэрэглээний чанартай бараагаар гол сэдвээ болгосон Хятад улсын анхны үндэсний зэрэглэлийн экспо бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт цар хүрээгээр хамгийн томоохон хэрэглээний шилдэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг болж байгаагаараа онцлог юм.
2021 онд өргөн хэрэглээний барааны анхны экспог амжилттай зохион байгуулсан нь Хятад улс гадагшаа нээлттэй хөгжихөө илүү өргөтгөхийн хүчтэй дохиог уламжилсан. Энэ он гарснаас хойш улсын дотоодын болон олон улсын ээдрээтэй чиг хандлага давхацсан нөхцөл байдалд өргөн хэрэглээний барааны II экспог зохион байгуулж байгаа нь Хятад улс хүндрэлийг даван туулж гадаадад нээлттэй байлгах бодлогоо гуйвшгүй хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, мөн түүнчлэн цар тахлын сэргийлэлт, нийгэм эдийн засгийн хөгжлийг ерөнхийд нь үр дүнтэй зохицуулж буй чухал арга хэмжээ юм.

Энэ удаагийн Өргөн хэрэглээний барааны экспод нийт 100 мянган квадрат метр талбайд үзэсгэлэн гаргах нь өмнөх яармагаас 20 мянган квадрат метрээр нэмэгджээ. Эдгээрийн дотор олон улсын үзэсгэлэнгийн бүс нь 80 мянган квадрат метр талбайтай, 61 улс орон, бүс нутгаас 1600 гаруй брэнд оролцох бөгөөд 600 гаруй шинэ бүтээгдэхүүнийг экспогийн үеэр анх удаа танилцуулах юм.
"Хятад улсын зах зээл бол Л’Ореаль компанийн хөгжлийн хөдөлгүүр хүч бөгөөд дижитал, гоо сайхны бүтээгдэхүүний шинжлэх ухаан технологийн зэрэг салбарт чухал хөдөлгөх хүчийг хангасан. Ийм ч учраас тус корпораци Хойд Азийн бүсийн шинэ төв байраа байгуулсан газар болсон" гэж Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдэврлэгч Л’Ореаль корпорацийн гүйцэтгэх захирал Николас Хиеронимус ярьжээ.
Энэ удаагийн экспогийн Хятад улсын дотоодын барааны үзэсгэлнгийн бүс 20 мянган квадрат метр талбайтай, дотоодын 1200 гаруй брэнд оролцоно.
Өргөн хэрэглээний барааны экспо нь гадаадын брэндүүд Хятад улсын зах зээлд өргөжин хөгжихөд завшаан боломж олгохын зэрэгцээ Хятад улсын дотоодын илүү олон чанарлаг бараанууд олон улсын зах зээлд нэвтрэн дэлхийн хэрэглэгчдэд хүрэхэд дэмжлэг болж байна.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюпин "Энэ удаагийн Өргөн хэрэглээний барааны экспог улс орнууд худалдаагаа өргөтгөх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хөгжлөө ахиулахын чухал индэр болгохыг хичээж байна. Улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятад улсын эрчтэй хөгжилд нэгдэн, Хятад улсын зах зээлийн боломжийг хамтдаа хуваалцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд шинэ хөдөлгөх хүч сэлбэхийг Хятад улс сайшааж байна. Өдгөө Хятад улсын хэрэглээний зах зээлд сэргэн нэмэгдэх чиг хандлага илэрч, хэрэглээний уян хатан шинж чанар эрчтэй, боломж ихтэй онцлог нь өөрчлөгдөөгүй, хэрэглээ урт хугацаанд сайжран хөгжихийн үндсэн байдал өөрчлөгдөөгүй, хэрэглээ чанаржин сайжрахын чиг хандлага өөрчлөгдөөгүй. Энэ удаагийн хэрэглээний барааны яармагийг зохион байгуулсан нь хэрэглээг сэргээх, боломжийг нэмэгдүүлэхэд тустай" гэжээ.
Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны II экспо нь дэлхийн эдийн засагт эерэг ач холбогдлыг авчирна хэмээн шинжээчид үзэж байна. Энэ удаагийн яармагт Бүс нутгийн бүх талын эдийн засгийн түншийн харилцааны гэрээ RCEP-ийн гишүүн орнууд идэвхтэй оролцон, Япон, БНСУ, Малайз зэрэг орнууд нийт 5000 квадрат метр талбайд үзэсгэлэн гаргажээ.
“Өргөн хэрэглээний барааны экспо нь бизнес худалдаа, шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны олон улсын индрийг хангаж, Шисейдо брэнд цаашид ч Хятадын зах зээлд өргөжин хөгжиж, технологийн инновацаар Хятад улсын хийгээд дэлхийн хэрэглэгчдэд үйлчлэхэд чухал боломжийг нээсэн” гэж Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Шисейдо компанийн Хятад дахь компанийн гүйцэтгэх захирал Фуживара Кентаро ярьсан байна.

Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулснаас хойш чөлөөт худалдааны боомтын 180 гаруй бодлогын баримт бичиг хэрэгжсэнээр Хайнаний зах зээлд шинээр нэмэгдсэн бизнес нэгж сүүлийн жилүүдэд жил тутамд 40 хувиар нэмэгдэн, бодитоор ашигласан гадаадын хөрөнгө оруулалт жил бүр 80 хувиар нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг татсан хэмжээ жил тутамд 120 хувиар өсчээ. Тус удаагийн яармаг өндөрлөсний дараа Японы Омрон, Америкийн Делл, Бельгийн Делваукс зэрэг хэрэглээний барааны брэндүүд Хайнаний шинэ боломжийг ашиглан Хайнаньд татваргүй барааны дэлгүүр, Хятад улс дахь анхны дэлгүүрээ нээх юм байна.
Хятадын импорт, экспортын барааны Гуанжөүгийн яармаг, Үйлчилгээний худалдааны яармаг, Хятадын олон улсын импортын экспогоос авахуулаад өргөн хэрэглээний барааны яармаг гээд, чөлөөт худалдааны 21 туршиц бүсийг бий болгосноос Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулсан, гадаадын бизнес нэгжүүдийн хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжүүлж эхэлснээс RCEP гэрээ хүчин төгөлдөр болсон зэргийг дурдахад улмаас улам нээлттэй хөгжиж буй Хятад улс нь дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хамтдаа хуваалцаж, ирээдүйг хамтдаа цогцлоон бүтээж байгаа юм.
