
2016 оны Их 20-ын Худалдааны сайдын бага хурал 10-ны өдөр Шанхайд өндөрлөв. Бага хурлын дарга, Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн хэлэхдээ: - Бага хурал нь Их 20-ын түүхэнд анхны Худалдааны сайдын мэдэгдэл гаргаж, "Гурван баримт бичиг"-ийг баталж, "Хоёр төсөлд хамтын ойлголт"-од хүрч, түүхэн чанартай амжилтад хүрсэн гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, бид нэн их үйл ажиллагаа авч бүх дэлхийн эдийн засгийн өсөлт, тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийн хамтын зорилтыг биелүүлэхийг зөвшөөрчээ. Худалдаа хөрөнгө оруулалт нь үргэлжлэн эдийн засгийн өсөлт болон хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх болно. Энэ нь ажлын байр бий болгох, инновацыг урамшуулах, асрамж тэтгэмжийг нэмэгдүүлж, багтаамжтай өсөлтийг ахиулахад тустай юм гэжээ.
Гао Хүчэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: - Бага хурал нь "Их 20-ын худалдаа хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн ажлын хариуцлага" баталж, Их 20-ын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын хамтын ажиллагааны механизмыг биелүүлсэн байна. "Их 20-ын бүх дэлхийн худалдааны өсөлтийн стратеги" баталж, бүх дэлхийн худалдаа болон эдийн засгийн тогтвортой хөгжилд чиг тогтоож өгсөн байна. Анхны "Их 20-ын бүх дэлхийн хөрөнгө оруулалтыг удирдамж" баталж, бүх дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогыг зохицуулахад түүхэн хувь нэмэр оруулсан байна гэжээ.
