
ӨМӨЗО-ны Хөгжил Судлалын төвийн эрхлэгч, судлаач Ян Чэньхуа хурлыг даргалсан бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж 2015 онд болсон “Хятад, Монгол, Оросын Тинк Танкуудын холбоо байгуулагдах ёслол болон анхны Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын форум ”Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан тухай болон үр өгөөжийн талаар илтгэл тавьжээ. Мөн ӨМӨЗО-ны Хөгжил Судлалын төвийн дэд эрхлэгч, судлаач Б.Сэцэн “Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын форум 2016” бэлтгэл ажил болон хурлын тухай товч танилцуулсан байна.

Хятад, Монгол, Оросын Тинк Танкуудын холбоо нь анх талуудын 14 Тинк Танкын байгууламжаас бүрдэж, 2015 оны 9 дүгээр сард Монгол Улсын Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан юм. Тус холбоо нь “Хамтдаа зохион байгуулах, харилцан эрх тэгш, хамтдаа ололт амжилтад хүрэх, тогтвортой урагшлах” зарчмыг мөрдөн, дээд хэмжээгээр байр сууриа баримтлан, хэвийн Тинк Танкын форумын хэлэлцүүлэг, хүмүүнлэгийн солилцоо болон хамтын ажиллагаа судалгааны байгууламжийг байгуулан, гурван талын Тинк Танкын хамтын ажиллагааг ахиулж, харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Тус холбооны гол зорилго зорилт нь гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний зөвлөлдөх механизмын хүрээнд талуудын эрдэм шинжилгээний солилцоо болон Тинк Танкын хамтын ажиллагааны байгууламжийг бүтээн байгуулан, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулах тэргүүлэх чиглэлийн эргэн тойронд хүмүүнлэгийн солилцоо, улс төрийн ойлголцол, судалгааны хамтын ажиллагааг зохион байгуулж, гурван улсын эдийн засгийн хөгжил, дэлхийн энх тайванд оюуны хүчээ өргөхөд оршиж байгаа юм.


