Цахим худалдааны хуулийн төслийг авч хэлэлцэв
2018-06-20 16:31
19-нд ХIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны III хурал цахим худалдааны хуулийн төслийг гурав дахь удаагаа хянан хэлэлцжээ. Хуралд оролцсон гишүүд тус хуулийн төслийг эртхэн өөрчлөн сайжруулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахыг санал болгосон байна.
Хоёр дахь удаагийн хянасантай харьцуулбал, гурав дахь удаа хянаж байгаа энэ төсөл цахим худалдаа эрхлэгчид, ялангуяа цахим худалдааны индэр эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлж, цахим худалдааны маргааныг шийдвэрлэх зэрэг агуулгыг сайжруулсан байна. Мөн энэ төсөл нь сүүлийн жилүүдийн цахим худалдааны салбарын халуун цэгийн асуудлыг хөндөж, энэ асуудлаарх олон нийтийн үзэл бодолд хариу өгч чадсан гэж зарим гишүүд үзжээ.
Төсөлд, цахим худалдаа эрхлэгчд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг цуглуулан ашиглахад, холбогдох хууль дүрэм, засаг захиргааны хуулиар тогтоосон хувь хүний мэдээллийг хамгаалах дүрэм журмыг хүндэтгэх ёстой хэмээн онцолжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : XOУР
Дэлгэрэнгүй үзэх
