solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны зөвлөлийн дарга болон Европын холбооны даргатай хэлэлцээ хийлээ
2016-07-14 16:06
Ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны зөвлөлийн дарга болон Европын холбооны даргатай хэлэлцээ хийлээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 13-ны үдээс өмнө Ардын Их Хурлын ордонд Европын холбооны зөвлөлийн дарга Туск болон Европын холбооны дарга Жункертай хэлэлцээ хийсэн байна.

Хоёр тал Хятад Европын харилцааг нааштай үнэлээд их талыг бодолцож, харилцаа холбоо, зөвшилцлийг эрчимжүүлэх замаар өөр хоорондын ойлголтыг нэмэгдүүлж, яриа хэлэлцээгээр дамжуулан маргаан зөрчлийг зохицуулж, Хятад, Европын иж бүрэн стратегийн харилцааг үргэлжлэн тогтвортой хөгжүүлэх болно гэж онцолжээ.

Хоёр тал голцуу Европын интегралчлал, Хятад Европын эдийн засаг худалдааны харилцаа, Европын холбоо "Хятад улс ДХБ-д нэгдэх хэлэлцээр "-ийн 15-р заалтын үүргийг хэрэгжүүлэх, мөн тэрчлэн хамтаар сонирхож буй олон улс болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.  

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл