solongonews
Хөлөнбуйрын өвлийн улирлын баатруудын уулзалт эхлэв
2021-01-04 16:19
Хөлөнбуйрын өвлийн улирлын баатруудын уулзалт нэртэй спортын наадам эхлэв.

2020 оны 12-р сарын 31-ний өдөр гурав дахь удаагийн Хөлөнбуйр (Хайлаар)-ын өвлийн улирлын баатруудын уулзалт, спортын тэмцээн Өвөр Монголын Хайлаар хотын Бүрд Чоно, Ухаа Марал мөс цасны спортын сууринд эхлэв. Бүх Хятад улсын өнцөг булангаас хүрэлцэн ирсэн 183 авто машины спортын тамирчин, мөс цасны спортод дур сонирхолтой мянга шахам хүн уулзалтад оролцжээ.

Энэ удаагийн өвлийн улирлын баатруудын уулзалт 2021 оны 02-р сарын 28-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. Спортын наадмын үеэр Хятад улсын авто машины ойрын зайн тэмцээн, Хятад улс · Хөлөнбуйрын цаст газрын мотоциклын  уралдаан (Хөлөнбуйр өртөө), 2021 оны бүх улсын өвлийн шумбалтын өдөр (Хайлаар өртөө) зэрэг мөс цасны гол сэдэвт ажиллагаанууд зохион байгуулагдах болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Тал Нутгийн Үүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл